МАН- ын Удирдах зөвлөл хуралджээ. Тус хурлаар МАН-ын дараагийн генсек болон Боомтын сайдын томилогоо, Цахим хөгжил, харилцааны холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийн асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байсан. Тэгвэл Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын Бага хурлыг ирэх сарын 6-нд хийхээр товложээ. Тус хуралдаанаар Намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын ирэх онд хэрэгжүүлэх эрхзүйн шинэтгэлийн талаар танилцуулах аж.

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатар: 

- Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчлөх эрх нь намын Бага хуралд байдаг. Хяналтын хороо болон Удирдах зөвлөлд ийм эрх байдаггүй. Ирэх 12 дугаар сард болох Бага хурлаар намын шинэ генсекийн асуудал ороогүй гэв.