Х.НЯМБААТАР: Улс орны эрх ашгийн эсрэг явдаг хэдэн бүлэг хүмүүсээс болж Холбоо сангийн хууль УИХ дээр гацчихаад байна

Б.Ариунзаяа
2022/11/17

#ШУУД: Х.Нямбаатар: Гадны санхүүжилтээр томоохон төслүүдийг гацааж байгаа ТББ-уудын лоббигоор маш чухал хууль УИХ дээр гацлаа!


Х.Нямбаатар: 

- Өнгөрсөн 8 дугаар сард Малайзын нийслэл Куала-Лумпур хотод болсон олон улсын хуралд ФАТФ-ийн өгсөн 40 зөвлөмжөөс Монгол Улс 39 зөвлөмжийг нь амжилттай хамгаалсан. Одоо бидэнд ашгийн төлөө бус хуулийн этгээдүүдийн эрхзүйн орчинг боловсронгуй болгож, энэ чиглэлийн тогтолцоог бүрдүүлэх үүрэг үлдсэн.

- Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зэрэглэл статусын хувьд 2020 оны 10 дугаар сарын 7-нд Лондонд болсон хурлаар саарал жагсаалтаас гараад өргөтгөсөн ангилал руу орсон. Ирэх оны 1 дүгээр сарын 31-нээс өмнө 40 зөвлөмжөө биелүүлчихвэл бид ФАТФ-д өргөтгөсөн хяналтаас гарч, ердийн улсын жагсаалтад орох хүсэлтээ тавих ёстой. Гэтэл Холбоо сангийн хууль УИХ дээр гацаад 2 жил болж байна. Д.Нямдорж сайдын үед 2018 онд Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн хууль гэж өргөн бариад мөн л гацсан.

- Хэдэн ТББ-ынхан эрх баригчид Монгол Улсад иргэний нийгмийг үгүй хийх гэж байна буруу суртал ухуулга хийж байна. Хэрвээ манай улс өргөтгөсөн хяналтаас гарчихвал жил бүр тайлан өгөх хүнд суртал учрахгүй. Стратегийн дутагдалтай орноос гаръя гэхээр гаргадаггүй.

- Сүхгэрэл мэт дандаа улс орны эрх ашгийн эсрэг явдаг хэдэн бүлэг хүмүүсээс болж, Холбоо сангийн хууль УИХ дээр гацчихаад байна. Эдгээр хүмүүс УЦС-ийн төслийг мөн гацаасан. Гаднын иргэдтэй харилцаж байсан нь хүртэл хэвлэлээр гарсан. Гэтэл ийм байтал яагаад УИХ-ын дарга Дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа юм бэ.

- Засгийн газраас өргөн мэдүүлчихсэн хуулийн төслийг хэн нэгэн хүн өөрийн үзэмжээрээ гацааж, зогсоож болохгүй. Бид бусад улс орнуудын адил стратегийн улс орнуудын жагсаалтаас гарах ёстой.

- 4,5-хан ТББ-д хяналт шалгалт хийхэд 11 тэрбум төгрөгийн зөрчил үүссэн. Элгээр ТББ-ынхныг гаднаас авч байгаа санхүүжилтээ тайлагнадаг болооч гээд байгаа юм. Өөрөөр ямар ч хориглох тухай яриагүй. ТББ -д эвлэлдэн нэгдэх эрхтэй. Гагцхүү гадаад, дотоодоос авсан мөнгөө тайлагнадаг байх ёстой. Цаашид зарим зүйл дээр улс орныхоо эрх ашгийг бодмоор байна.

- Эгийн голын УЦС хэдэн жил гацаасан билээ. Бид сэргээгдэх эрчим хүч тэр дундаа УЦС-гүйгээр эрчим хүчний хараат бус байдлаа олж авч чадахгүй. Гэтэл тэдгээр хүмүүс өнөөдөр Холбоо сангийн хууль, вакцин яриад л явж байна.

- Цаашид иргэний нийгмийг захиалгын, шантаажны, хэн нэгнийг гүтгэн доромжилдог бус жинхэнэ ашиг сонирхол дээрээ нэгддэг, төртэй харьцдаг, гадагшаа төлөөлдөг мэргэжлийн холбоод болохыг л хуульчилж байгаа юм. Мэргэжлийн холбоо, сангуудын зохицуулалт ч энэ хуулиар зохицуулагдана.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.22.40
    2022/11/20

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Хариулах
  • 66.181.178.124
    2022/11/18

    Д.Нямдорж гэдэг хууль зүйн сайд байгаагүй .

    Хариулах
  • 202.126.89.110
    2022/11/17

    Ed nar ajlaa medehgui, hiij chadahgui, busdaas uv haidag, busdin gavya g uurtuu naadag, ichih nuurgui shaltag yarisaar baih uu.

    Хариулах