Ч.ХҮРЭЛБААТАР: Дизель түлшний тасалдал түр зуурынх

Б.Ариунзаяа
2022/11/21

Манай улсын нүүрсний экспорт нэмэгдэж буй. Тэр тусмаа сүүлийн хоёр сарын хугацаанд биет хэмжээ нь огцом өссөнтэй холбогдуулан уул уурхайн бүс нутаг Өмнөговь, түүний дотор гол экспортыг хийж байгаа Цогтцэцийд дизель түлш хомсдож, тээврийн компаниуд үүнээс болж тээвэрлэлтээ зогсооход хүрсэн талаар бид мэдээлсэн. Дизель түлш 4300 хүрсэн ч олдохгүй байгаа тухай уурхайчид, нүүрс тээвэрлэгч компаниуд мэдээлсэн. Энэ талаар ЭЗХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө: 

Ч.ХҮРЭЛБААТАР: 

-Жил бүр зохион байгуулагддаг Монгол Оросын Засгийн газрын комиссын хуралдааны үеэр дизель түлшний асуудлыг ярьсан. ОХУ-д дизель түлшийг трейдерүүдэд зарахгүй гэсэн шийдвэр гаргасан юм байна лээ. Монгол улс нийт нефтийн бүтээгдэхүүнийхээ 70 хувийг "Роснефь" компаниас, үлдсэнийг нь трейдерүүдээр дамжуулж авдаг. Тиймээс тэдний оруулж ирэх хэмжээ нь буурсантай холбоотойгоор дизель түлш тасалдсан байна. 

УУХҮЯ-наас энэ асуудалд арга хэмжээ авч ажиллаж байгаа ч гэсэн энэ сард доголдох нөхцөл байдал үүссэн. Хоёр улсын Засгийн газрын комиссын хуралдааны үеэр энэ асуудлыг онцгойлон ярилцсан. Дизель түлшнийхээ нийлүүлэлтийг яаралтай нэмээч гэсэн хүсэлт тавихад нэмнэ гэсэн хариу өгсөн. Тиймээс дизель түлш тасалдсан нь түр зуурын үзэгдэл гэдгийг хэлмээр байна гэлээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.95
    2022/11/22

    Өчигдөрийн байдлаар Петровис, Сод монгол, Тэс, Синчин бүгд дезиль түлшгүй, МТ хөдөө орон нутагт байгаа ШТС-уудаа татан буулгаж байгаа сурагтай. Харин Шунхлай энгийн болон, евро дезиль түлшийг очер дугааргүй өгч байсан.

    Хариулах