#ШУУД: Ж.Сүхбаатар: Түгжрэлийг богино хугацаанд бууруулах ид шид байхгүй. Захиргааны арга хэмжээ л бий! Ирэх жилээс үр дүнгүүд гарна…
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газраас түгжрэлийг бууруулах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гарсаныг танилцууллаа.
Ж.СҮХБААТАР:
- BRT-г явуулж эхлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн дүүжин тээвэр дээр Францын талтай уулзаж, тохиролцсон. Ирэх хавраас эхний шугамаа хийгээд хөдөлгөөнийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. LRT төслийн тухайд нийслэлээс боломжоороо урагшлуулах байх. Мөн метро байна. 9 жилийн өмнө Жайка-гийн хийсэн судалгаа бий. Тухайн үед 1,9 миллиард ам.долларын төсөвтэй байсан. Одоо дахин судалгаа хийх шаардлагатай. Би метрог үгүйсгэдэггүй. Үүнийг хийх ёстой. Гэхдээ өрийн таазаа харсан ч метро ойрын жилүүдэд боломжгүй. Ийм цаг үед хүмүүстээ таалагдах гээд сүржин мэдэгдэл хийгээд байж болохгүй.
- BRT төслийн тухайд 100 гаруй сая.долларын төсөвт өртөгтэй. Эхний удаад 50 сая ам.долларын төслийн боломж нээгдсэн. Түгжрэлд хамаарах маршрут чиглэл гаргаад BRT-г явуулах төлөвлөгөөтэй байгаа. BRT хурдан явуулах боломжтой хамгийн сайн төсөл. Бид нийтийн тээврийн төрөлжсөн хэрэгслийг гаргахгүй л бол түгжрэл буурахгүй.
- Түгжрэлийн сайд нь хаачив гээд байна. Би сүүлийн хоёр долоо хоног Түгжрэлийн тухай багц хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Зогсоолын менежмент хийх зэрэг маш олон ажил төлөвлөж байна. Энэ жил хийж чадахгүй ажлаа ирэх жил хийж дуусгана. Түгжрэлийн нөхцөл байдал жил бүр муудах дүр зураг харагдаж байна. Тиймээс дараа жил ийм байдалд оруулахгүйн тулд нийтийн тээврээ 80 хувь, чадвал 100 хувь шинэчлээд амьсгаа авах ёстой. Гэхдээ худлаа ярьж болохгүй.
-Дугаарын хязгаарлалтыг ягштал мөрдөх ёстой. Хүмүүс 7 хоногийн ажлаа төлөвлөж, хувийн амьдралаа зохицуулах эрхтэй. Гэхдээ л түгжрэлээс болж учирч байгаа хохирол бол нэг айлын хувьд хэдэн саяар яригдаж байна. Ил харагдахгүй ч бидний хармаанаас гоожиж байна. Түгжрэл 1, 3, 5 дахь өдөр их байгаа учраас энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийж болох юм. Үүнийг богино хугацаанд хийнэ үү гэхээс урт хугацаанд хийж болохгүй. Одоогоор ярилцсан зүйл байхгүй. Би л тэгэж бодож байна. Богино хугацаандаа 12 сарын 25 хүртэл гэдэг ч юм уу. Үүнийг хүмүүстэйгээ л зөвлөлдөх ёстой. Хүчилж, муйхарлах, захиргааны аргаар шийдэж болохгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.34
Түгжрэлийн гол шалтгаан машины зогсоолын хомсдол.яармаг баянзүрх.хүртэл агаарын метро,Мөн бхянзүрхээс эмээлт
Хариулах