Арваннэгдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд 6,502 автомашин, 1,647 чингэлэг нийт 917.1 мян.тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 88 хувиар өссөн үзүүлэлт юм.
Оны эхнээс 25,296.2 мян.тонн нүүрс экспортолсноор өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71.5 хувиар өсөв.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 140.5, зэсийн баяжмал 102.3, төмөр 82.6, алт 96.2, газрын тос 58.3, цайр 124.2, хайлуур жонш 47.8 хувьтай байна хэмээн УУХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!