Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 7 хоногийн хугацаанд 3,6 тэрбумаар нэмэгджээ

Админ
Өчигдөр 09 цаг 53 минут

Хөгжлийн банкнаас 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 791.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 703.9 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн талаар мэдээлсэн. Тэгвэл 11 дүгээр сарын 28-ны байдлаар дээрх дүн мэдээлэл 795.4 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 7 хоногийн хугацаанд чанаргүй зээлийн эргэн төлөлт 3,6 тэрбумаар нэмэгдсэн байна.


Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.7% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 909.7 тэрбум төгрөгийн, 68.3% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна