​ Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades” төвийн салбарыг МҮХАҮТ-ыг түшиглэн нээнэ

Админ
Өчигдөр 10 цаг 22 минут

Олон улсын худалдааны төвийн /ITC/ эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades” төвийн салбарыг МҮХАҮТ-ыг түшиглэн Монгол Улсад байгуулах бэлтгэл ажлыг эхлүүллээ. МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Төсөл хөтөлбөрийн газрын дарга С.Оюунзул, Бизнес Академийн захирал Д.Асралт нар Олон улсын худалдааны төвийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийсэн байна.

Уулзалтад, Олон улсын худалдааны төвийн Ази, номхон далайн газрын худалдаан ахлах мэргэжилтэн Силви Кочин, “SheTrades” төслийн зохицуулагч Мишэл Кристи нар оролцож, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades” төвийн талаар танилцуулга хийж, Монгол Улс дахь салбарыг байгуулах хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ.

Тус төвөөр дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, чадавхжуулах, гадаад худалдаа, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын жишигт нийцсэн сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Мөн Олон улсын худалдааны төсвийн Жижиг, дунд бизнесийн академ, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академ хамтын ажилагааг эхлүүлэхээр тохиролцлоо.

2023 онд Олон улсын худалдааны төвтэй хамтран Монгол Улсад зохион байгуулах “Дэлхийн экспортын хөгжлийн форум”-ын үеэр “SheTrades” төвийн Монгол Улс дахь салбарын нээлтийг хийхээр төлөвлөсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна