Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдэгдлийг хийлээ.
Д.АМАРБАЯСГАЛАН:
- Кью Эс Си компани нь монголын төртэй бид концесс хэрэгжүүлнэ, хөрөнгө оруулалтаа өөрсдөө гаргана гэж гэрээ хийсэн. Гэвч 2,6 их наяд төгрөгийн зөрчлийг тэд гаргасан. Тус компанийн удирдлагууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан ААН-ийг төр булааж авсан мэтээр тайлбарласан. Эдгээр зөрчилүүдтэй холбоотой шалгалтыг АТГ хяналт шалгалт явуулж байна.
- Монголын төрийг хүчгүйдүүлж, улс төр, хууль хяналтын бүлэглэлийнхэнтэй нийлж, төрийн өөрсдийнхөө бизнесийн бүлэглэлийн хэрэгсэл болгож ирсэн нь үүгээр тогтоогдож байна.
- Кью Эс Си компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг гангын үйлдвэр болгох зорилгод нь хүргээгүй. 7 жилийн хугацаанд зөвхөн төмрийн хүдрийн баяжмалыг гадагшаа гаргаж зарах, тэднээсээ илүү ашиг олох ажил л хийсэн.
- Нүүрсний хулгайн асуудал 2017 оноос яригдсан. Эрдэнэс таван толгой, орон нутгийн Тавантолгой компани хоёрын хооронд зөрүү үүссэн. Дунд нь мөргөцөг алга болсон гэх асуудал нэлээн яригдсан. ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт энэ хэрэг шалгагдаж байгаа.
- Тээврийн асуудал олон нийтийн анхааралд байна. Улстөрчид, эрх мэдэлтнүүд тээврийн асуудал эрхэлж байна гэх хардлага төрүүлэх болсон. Богино хугацаанд ил тод болгохоор ажиллаж байна.
- Засгийн газарт Тавантолгой компанид томоохон хэмжээний гэрээ хийх эрхийг өгсөн. Энд давхардсан нүүрсний хулгай байна уу гэдэг дээр давхар хяналт тавьж байна.
- Өнгөрсөн жилүүдэд өдөрт 70-80 мянган тонн нүүрс гардаг байсан бол өнөөдрийн байдлаар багадаа 100 мянган тонн нүүрс гарч байна. Боомтын үндэсний зөвлөл БНХАУ-ын боомтын зөвлөлтэй тохиролцсны үндсэн дээр ойрын хугацаанд 150 автомашинаар нэмэгдүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл өмнө нь өдөрт 600 автомашин гарч байсан бол тун удахгүй 1000-д хүрнэ.
- Ерөнхийлөгчийн БНХАУ-ын айлчлалын хүрээнд хил холболтын асуудал ирэх онд шийдэгдвэл зөвхөн Гашуунсухайт боомтоор 40 сая тонн нүүрс гарах боломжтой болно.
- Засгийн газарт 6.4 сая тонн нүүрс алдагдсан гэх мэдээлэл ирээгүй байна. Бодит байдалд ийм их хэмжээний нүүрс алдагдсан гэх асуудал нь эргэлзээтэй байна. Ийм их хэмжээний нүүрс хулгайлагдаж гарна гэдэг дэгсдүүлсэн тоо. Цар тахлын үед манай улсын экспортод гаргасан нүүрс 6,7 орчим сая тонн нүүрс гаргасан. Бүтэн жилийн турш гаргасан нүүрс. Тиймээс ийм их хэмжээний нүүрс хулгайдсан алдагдсан уу гэдэг дээр шат шатны байгууллагууд хяналт, шалгалт хийж байна.
- Хууль хяналтын байгууллага хяналт шалгалтын ажил явуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад Ерөнхий прокуророос албан хүсэлт ирсэн. Монгол Улсаас гарч байгаа нүүрсний гаалийн мэдүүлэг, БНХАУ-руу орсон нүүрсний мэдүүлэг тохирч байгаа эсэхийг шалгана.
- Говьсүмбэр аймгийн Засаг даргыг огцруулсан.
хулгайч байгаагүй юм уудаа??......нүүрс алдагдсан гэх асуудал нь эргэлзээтэй байна. Ийм их хэмжээний нүүрс хулгайлагдаж гарна гэдэг дэгсдүүлсэн тоо. гэжээ.эзэн холбогдогчгүй юм уу даа, илэрэхгүй хэрэг юм боловуу
За нэг иймэрхүү юм яриад нүүрсний хулгайг тэглэнэ дээ
Hudlaa medee taraajee
Hariutslaga toots
Хулгайч хулгайчаа барихгүй л дээ.Хөндлөнгийн шинжээч оруулах хэрэгтэй.
za nogoo jdv g bvgd niilj hulgailsantai adil bolnoo ene hvn ooroo neg ni bizdee baga doromjil tend baigaa shudarga hvmvvs bii shvv ta nar say kowidoor yalaa
Ямар даргаа нүүрснээс мултлаад байна
Uu shaana biz uzuurt ni uursduu bx vii dee
Пиздакууд 10 гаруй жил үүнээс ч ихийг хулгайлсан байгаа шдээ Хүрэлсүх ясаа цайж чөмгөө дундарч амь насаа алдатлаа тэмцэнэ гэж хуцаад байсан одоо тэмцээч муу лалар