Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан тодорхой шалтгаануудын улмаас үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх болсноо мэдэгджээ.
Тэрээр мэдэгдэлдээ, "Миний бие аймгийн Засаг дарга хэмээх нэн хариуцлагатай албан тушаалд 2020 онд томилогдож 25 сарын хугацаанд ажиллалаа. Харин өнөөдөр тодорхой шалтгаануудын улмаас өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзаж байна" хэмээжээ.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаа өгөх болсон шалтгаанаа намын нөхдийнхөө дунд үл ойлголцол бий болсон, мөн эрүүл мэндийн байдалтай холбоотой урт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлага гарсан хэмээн тайлбарласан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.142.43
Энэ хүн чинь архичин хүн зоддог муу бүхэн шүглэсэн амьтан гэсэн биздээ
Хариулах66.181.160.113
Өөрөө маш нягталж байж гаргасан байх.
Хариулах