#ШУУД: С. Баярцогтын гаргасан мэдээллийн талаар "Монголын Ардчилсан холбооны анхдагч Ахмад зүтгэлтний холбоо"-ноос мэдээлэл хийж байна...

Монголын Ардчилсан холбооны анхдагч Ахмад зүтгэлтний холбоо: 

- Ард түмнийг доромжилсон хүмүүстэй тэмцэх цаг болсон байна. 10-20 мянган төгрөг хулгайлсан хүнд ял оноочихоод хэдэн тэрбумаар нь ууж идчихсэн хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. АН-ын даргын асуудал дээр С.Баярцогтын нэр яригдаж байна. Энэ хүн өмнө нь янз бүрийн асуудалд холбогдож байсныг бүх хүн мэдэж байгаа. Ард түмнээрээ ингэж тоглож болохгүй. Ямар нүүрээрээ намын дарга болох гээд байгаа юм. Ахмадууд бид энэ хүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 

- Бороо гоулдын 125 тонн алтны нөөцтэй орд, Оюутолгойн ордыг Монгол Улсад ашиггүйгээр гэрээ хийсэн хүн нь С.Баярцогт.  Энэ үйлдлийнхээ төлөө 4 зүйл ангиар Монгол Улс болон олон улсын шүүхэд дуудагдсан. Гэтэл тэрбээр Олон улсын шүүхэд дуудагдсан хэрэг нь цагаадсан, хэрэгсэхгүй болсон мэтээр мэдээлэл хийсэн. Олон улс дүрэмтэй журамтай. Хэрвээ нэг хэргээр тухайн улс нь шүүхэд дуудсан бол ОУ-ын шүүх хүлээж авдаггүй. 

- С.Баярцогт Оюутолгойн гэрээ хийхдээ Ашигт малтмалын тухай хууль, татварын тухай хууль, газрын хэвлийн тухай хууль, Усны хуулиудыг өөрчилж, Монгол улсад ашиггүй болохыг гарцыг гаргаж өгсөн. Мөн С.Баярцогт энэ гэрээг хийснээрээ ашиг сонирхлын үүднээс Оюутолгойгоос хол байх ёстой. Гэтэл маш их хэмжээний хувьцаа авч, ашиг олсон. 

- Түүгээр ч барахгүй эхнэрийнх нь компани Оюутолгойгоос 63 тэрбумын орлого олсон. Та, би хэн ч байлаа Оюутолгойгоос ийм хэмжээний орлогыг хэзээ ч олж чадахгүй. Энэ бол давуу байдал өөртөө давуу байдал үүсгэсэн хэрэг.