МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар МАН-ын бага хурал товлосон цагтаа хуралдах талаар бүлгийн гишүүд мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус намын Бага хурал жагсаалаас улбаалж, хойшилжээ. Одоогоор тов зарлаагүй байгаа бөгөөд тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.  

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар хурлын талаар  “2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд XXX их хурлаа хуралдуулж, холбогдох тогтоолуудыг баталсан. Үүнээс нэг жилийн дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдааныг хуралдуулахаар боллоо.

Тус Бага хурлаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн хугацааны улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын намын үйл ажиллагааны тайлан илтгэл, Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын 2023 онд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэл гэсэн асуудлыг хэлэлцэхээр тогтсон" хэмээн мэдэгдэж байсан билээ.