МАН-ын УЗ өнөөдөр өглөө үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой хуралдсан. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах санал дэвшүүлээд байгаа бөгөөд эрх баригч намынхан уг асуудлаар шийдэлд хүрэхээр хуралдсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв:


Л.Оюун-Эрдэнэ: 

Монгол Улсын Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын даргын хувьд тогтолцоог шинэчлэх асуудлаар үндэсний хэмжээний зөвшилцөл хийх ёстой гэж үзэж байна.  Тогтолцооны томоохон шинэчлэл эхэлбэл ард иргэддээ дахин сонгох эрхийг нь өгнө. Нүүрсний хулгайчидтай хийх тэмцлээсээ ухрахгүй. Оюутолгой, Эрдэнэтийн 49 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг шийдсэн шиг Эрдэнэс Тавантолгойн асуудлыг шийднэ.