ЗГ- ын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Тухайлбал гадаад вальют улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэх явцад Эрдэнэс 5 толгойтой холбоотой БЭТ ын танилцуулгыг сонсож нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудаар сонсгол хийж байна.
Мөн агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, хилийн боомтууд, төмөр замын талаар авах арга хэмжээний тухай,
2022 оны улсын төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэл, хэрэгжилт болон тулгамдаж байгааа асуудлууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна