#ШУУД: Ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Х.НЯМБААТАР:

- Нүүрс бүртгэлгүй гарсан буюу Нүүрсний хулгай гэдэг асуудал зөвхөн жижиг "Тавантолгой" гэдэг компанид хамааралтай. 

- Эрдэнэс тавантолгой компани дээр УУХҮ-ийн сайд Ганбаатар ажиллаж байна. Өмнө нь 2013 онд энэ төрлийн хэрэг шалгагдаж байгаад хэрэг нь хаагдсан байдаг. Эдгээр хэргүүдийг нэгтгэж сэргээн шалгана.

-  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Лхагва гарагт болох хуралдаанд оруулж ир гэсэн үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн.

Тодруулбал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/ҮАБЗ/-өөс аж ахуйн ахуйн зориулалттай гэрээ, хэлцэл байгуулах талаар зөвлөмж гаргахыг хориглосон зохицуулалтыг хуулийн төсөлд оруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг дөнгөж сая байгуулагдаж байна. Энэ нь том агуулгатай өөрчлөлт биш.

Цаашид ҮАБЗ-ийн зөвлөмжөөр аж ахуйн шинжтэй гэрээ, хэлцэл байгуулахыг Засгийн газарт даалгасан зөвлөмж гаргахгүй байхаар хуульчлах юм. Үүнийг дагаад Төрийн болон албаны нууцын тухай хуульд давхар өөрчлөлт орно. Энэ төрлийн бичиг баримтыг төрийн нууцад авахгүй байхаар өөрчлөлтийг оруулна" гэв.

- УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хурлаар Эрүүгийн хуулийг яаралтай горимоор хэлэлцэнэ. Тодруулбал тус хуулийн 22 дугаар бүлэгт заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүстэй ял тохиролцож, торгууль оногдуулдаггүй болох, ердийн журмаар хянан шийдвэрлэдэг байх зохицуулалтыг яаралтай хэлэлцэн батлахаар ярьж байна хэмээн мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар ҮАБЗ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын гурван гишүүнтэй бөгөөд зөвлөлийн тэргүүн нь Ерөнхийлөгч юм.

- Дийлэнх зөвлөмж нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гарсан. Их сонирхолтой баримтууд байдаг. 

- 2008 онд Гашуун сухайтын төмөр замын хувийн сектор барих гэж байхад нь зогсоосон хүн нь Х.Баттулга. Дараа нь 280 сая ам.доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь Х.Баттулга. Энэ мөнгөөр зөвхөн төмөр замын далангийн ажил нь хийгдээд зогссон. Дараа нь энэ зам дээр "Бодь интернэшл" ХХК-ийг оруулж ирж, төмөр замыг ажлыг явуулах зөвлөмжийг гаргаж, ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн л Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой.