АТГ-аас зарласан нүүрсний хулгайд шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс: 

Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох:

АТГ болон ЦЕГ-аас ажлын хэсэг нийт 22 хэрэгт хэрэг бүртгэл явуулж байгаагаас нийт  47 обьектэд нэгжлэг хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хориод байна. Цагдан хоригдсон болон баривчилсан хүмүүсээс мэдүүлэг авах ажиллагаа явагдаж байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны үеэр дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нь тогтоогдож байна.

 
1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир
3. ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
4.УИХ-ын гишүүн Адъяасүрэн
5.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
6.УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
7.ЕТГ-ын дарга асан З.Энхболд
8.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
9.УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
10.УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
11.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12.Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
13.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Эрдэнэ-Очир
14.Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадараа
15.ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
16.ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
17.Эрхэт монгол группын үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр

Онцлоход, Үндсэн хуульд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутныг тогтоох онцгой гагцхүү шүүхэд хадгалагддаг. Эдгээр албан тушаалтнууд нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдож байна, мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна" гэв.