Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Тодруулбал, 


- Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Төрийн болон албаны нууцын тухай хууль болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулна.