Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Монголын Хөрөнгийн Бирж олон нийтийнх болоход бэлэн болсон талаар МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээлэл өглөө.
Х.АЛТАЙ:
- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчийн бүтээмжийг, тэр дотроо засаглалыг сайжруулах том зорилго бий.
Энэ зорилтын хүрээнд Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит компаниудыг түүчээлэн олон нийтийнх болох Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүд гарсан. Энэхүү шийдвэрийн хүрээнд Монголын хөрөнгийн бирж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран IPO хийх бэлтгэл ажлаа хангаад байна. Хөрөнгийн бирж Төрийн өмчит компаниудыг түүчээлэн олон нийтийнх болж байна. Ингэснээр олон улсын жишиг стандартад нийцнэ гэсэн үг. Манай IPO хэд хэдэн онцлогтой.
- Нэг этгээд болон түүний харилцаан хамаарал бүхий этгээд 5 дээш хувь эзэмших боломжгүй
- Улстөрийн хамаарал бүхий этгээд хувьцаа эзэмших боломжгүй. Ингэснээр улстөрийн нөлөөнөөс ангид байна. Монголын хөрөнгийн бирж ирэх долоо хоногийн Даваа гарагт IPO хийхэд бэлэн болсон" гэлээ.
улс төрчид хэзээ хулгай луйвараа өөрийнхөө нэр дээр хусаж байлаа ямар нэгэн хүний нэрээр шаагаад дуусна даа