УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий этгээдийн компани төрийн тендерт ордоггүй байх зохицуулалт хийж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Д.АМАРБАЯСГАЛАН:
- УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын албан тушаал хашиж байгаа бол тэдний харилцан хамаарал бүхий этгээд буюу эхнэр, нөхөр, төрсөн ах, дүүс төрийн Захиргааны болон төрийн Өмчийн хуулийн этгээдийн газарт удирдах ажил, албан тушаал эрхлэхгүй байх зохицуулалт хийх үүргийг Ерөнхий сайд өгсөн.
- Энэ тухай хуулийн төслийн боловсруулж байна. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.
- Мөн УИХ болон Засгийн газрын гишүүний Ёсзүйн байдлын тухай хууль өргөн баригдсан. Энэ хуулийн даруй баталж, цэгцэлнэ.
- Иргэдээс төрөөс хэдхэн зүйлийг шаардаж байна. Юуны түрүүнд шударга ёс, тэгш боломжийг шаардаж байна. Тиймээс ЗГ дээрх зарчимуудыг баримтлан ажиллана.







UIH-n gishuun TV bolon sait, hevlelgui bh zohitsuulaltig nemj oruulah heregtei. Tegehgui bol negniigee zahialgaar zoruid NAmNAh heregsel bolgood bna
Монголия стремится к справедливости. Это достойно уважения! Дай бог, чтобы это получилось
Ингэж худал попроод яахав. Та нар шиг хулгайчид яг ингэж чадлаа юу