#ШУУД: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар казиногийн тухай хууль, морин бооцоот уралдааны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Х.НЯМБААТАР:
- УИХ-ын дарга Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийг өргөн барилаа. Тухайлбал.
1. Казиногийн тухай хууль
2. Морин бооцоот уралдааны тухай хууль
3. Төлбөрт тааварт тоглоомын тухай хуулийг өргөн мэдүүллээ.
- 1998 онд Монгол Улс Казиногийн тухай хуулийг баталж байсан ч хэрэгжиж эхлэхээс нь өмнө уг хуулийг хүчингүй болгож байсан. Казино бол дэлхийн маш олон оронд аялал жуучлалын хөтөлбөрт ордог. Аялал жуучлалыг хөгжүүлье гэвэл энэ хуулийг баталж, казино байгуулж, аялал жуучлалынхаа төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
- Аялал жуучлал болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг хамгийн том соёл бол морины соёл. Дэлхийн Морин бооцоот уралдаан ашгийн болон ашгийн бус аргаар явагддаг. Манайх ашгийн бус чиглэлээр хуулийн төслөө боловсруулсан. Манай улс хэдийгээр морины соёлтой хэдий ч сонгодог морин уралдааны соёл манайд төдийлөн нэвтрээгүй. Манай хөршүүдэд энэ чиглэлийн соёл нэлээн өндөр хөгжсөн.
- Манайд харьцангуй сул эрхзүйн орчинтой нэг салбар бол сугалаа. Сүүлийн үед залуучууд онлайн казинод донтож байна, амьдралаа алдаж байгаа талаар маш их гомдол санал ирэх болсон. Тиймээс энэ чиглэлийн дотооддоо уралдаан тэмцээнд бэт тавьдаг эрх зүйн орчныг бий болгохоор хуульчилж байна.
- Казиногийн чиглэлээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд судалсан. Макао улсын төсвөө зөвхөн казиногоос олдог. Тиймээс энэ улсаас нэлээн сайн туршлага судалсан.
- 300 саяас дээш ам.долларын бодит хөрөнгө оруулснаар лицензээ өгнө. Өдөр тутамд олсон орлого болгоноос 40 хувийн татвар авна.
- 30 жилийн дараа нийт ширээний 50 хувь нь Засгийн газрын өмчлөлд шилжих байдлаар хуульчилсан.
МАН Тогтохсүрэн Австриалд Ажлын туршлага судлах нэрийдэлээр Казиноодоод ирсэн гар шүү дээ МАН бүлгийнхэн нөгөө төсөвийнхөө мөнгийг Казиноод тавиад туучих байлгүй дээ
МАН ын өлөн хулгайчид хулгайлсан мөнгөө угаах гэж ха ха