Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаж, улмаар амь насаа алдсан Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ.
Э.Золбоо, Э.Золбообаяр: Монгол Улсад ТӨР ЗАСАГ, ХУУЛЬ гэж байдаг юм бол аавыг минь Франц улсаас хууль бусаар баривчлан, эрүүдэн шүүж, амийг нь хөнөөсөн хэргийг “Улсын нууц”-аас гаргаж, жинхэнэ “захиалагч”-ыг илрүүлжгардан гүйцэтгэсэн Батын Хурц нарыг шударга шүүх, хуулийн дагуу шийтгэл оногдуулж ард нь үлдсэн хань, үр хүүхэд бидний 18 жилийн хүлээлт, гомдлыг барагдуулж, шийдвэрлэж өгнө үү
Бидний аав Д.Энхбатыг гадаадаас хууль бусаар баривчлан, эрүүдэн шүүж аминд нь хүрсэн Б.Хурц нарыг шалгуулах талаар ӨРГӨДӨЛ гаргах нь:
2022 оны 12-р сарын 26 Берлин хот
- Одоогоос 18 жилийн өмнө, биднийг бага байхад хайрт аав Дамирангийн Энхбат руу тухайн үед Франц улсад амьдарч байсан Цэрэнчимэд гэдэг эмэгтэй утсаар ярьж “Тантай уулзаж тусламж гуйх хэрэг байна” гэхээр нь аав маань юу ч бодолгүй “Хүний нутагт буй Монгол хүндээ туслахаар халуун сэтгэл өвөрлөн” товлосон газарт нь очиход Монгол Улсын ТЕГ-ын ажилтан Батын Хурц гэгч нь хамтрагч Сийзхүү, Бат-Эрдэнэ, Эрдэнэбат нарын хамт аавыг 2 талаас нь цахилгаан бороохойгоор цохиулж унагаад тал талаас нь өшиглөж хэрцгийгээр бүлэглэн зодож (аавын толгойны оройн хэсгийн хуухийг зад өшиглөсөн тул тэр хэсгийн үс ургахгүй болсон нь аавын ярилцлага өгсөн видео бичлэг дээр тод харагддаг) машинд чихэж шингэн зүйлсээр байнга тарьж, ухаан алдуулж Бельги, Франц, Герман улсуудын нутгаар зөөвөрлөн явахдаа тэдгээр улсуудад байдаг Монгол Улсын Элчин Сайдын Яамдууд болон Консулын газруудын байруудаар дамжуулан тамлаж, яргалж дипломат дугаартай машинууд, ажилчдыг ашиглаж (зам зуур явахдаа байнга тэдэнтэй утсаар холбогдож заавар өгч явсан байдаг) хуурамч дипломат паспортоор хулгайгаар хил давуулан МИАТ-ын онгоцоор Монголд аваачсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиуд, Европын холбооны хэд хэдэн улсуудын хууль тогтоомжууд, НҮБ-ын холбогдох шийдвэрүүд, Олон улсын конвенцуудыг зөрчсөн хууль бус балмад үйл ажиллагаа болсон бөгөөд Монголын ТЕГ нь Европын улсуудад сууж байсан ЭСЯамдууд, консулын газруудтайгаа хамтарч Европын холбооны улсуудын нутаг дэвсгэрт хүн хулгайлах, барьцаалах, тамлах террорист үйл ажиллагаа явуулж Монгол улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаж Монгол улсын гадаад харилцаанд засаж болшгүй сэв суулгасан юм. Батын Хурц гэгч нь тухайн үүргийг гүйцэтгэж байх үедээ бусдаасаа илүү аавд маань дэндүү харгис хэрцгий, зэрлэгээр, хүнлэг бусаар хандан, элдэв муу аргаар тамлан тарчлааж, эрүүдэн шүүж байсныг аав маань амьдадаа ярьдаг байсан нь одоо ч бидний ой санамж, сэтгэл зүрхэнд хадгалагдан хар дарсан аймшигт зүүд болон үлджээ...
- МИАТ-ын онгоц Улаанбаатарт газардахад аавыг хулгайлж аваачсан хүмүүс аавыг хөх өнгийн дипломат паспортаар хил нэвтрүүлээд тагнуулын машинд суулгахад баг өмссөн ТЕГ-ын тусгаагийн ажилтнууд аавын гэдэс рүү өшиглөж дэвсэж зодоод ТЕГ-ын доорх хонгилд аваачихад хуучин модон ширээний ард маск зүүсэн 3 хүн хүлээж байсан бөгөөд тэдний өөдөөс харсан өндөр сандал (1930-аад оны Их хэлмэгдүүлэлтийн үед Онцгой комиссынхон ийм өндөр сандлыг эрүүдэн шүүх, тамлах үйл ажиллагаандаа хэрэглэдэг байсан гэдэг) дээр аавыг суулгаад аавын нүүр рүү нь хүчтэй прожекторууд тусгаж “Ч.Энхтайван, М.Энхсайхан нарын захиалгаар С.Зоригийг хөнөөсөн” гэдэг зохиомол хэргийг хүлээхийг шаардаж олон хоног маш аймшигтайгаар тамласан байдаг. Аавын нүүр рүү 2 хүчтэй прожектороор олон цагаар шарахад нүүр бие нь түлэгдэж байгаа мэт болон хөлс гоожиж дотор бачимдаад амьсгалахад маш хэцүү байсан тухай мөн жижиг тавцантай, догонцдог 3 урт хөлтэй сандал дээр удаан суулгахад хөл газар хүрэхгүй тул 2 гуя тасрах мэт өвддөг, сандлын хөл нь догонцдог тул тэнцвэрээ олох гэж хамаг биеэ чангалсаар байгаад хүч тамираа бардаг байсан ба өөрийн эрхгүй тэсэхгүй болоод сандлаас унахаар нь 2 талаас нь өшигчиж сугадан өргөөд (аавын 2 гарыг ард нь гавласан байсан) дахин өндөр сандалд хүчээр суулгадаг байсан. Аав маань тэднээс “Та нар миний гэдэс, элэг рүү битгий цохиочээ! Би элэгний церрозтой тул миний гэдэс ийм том болсон байгааг харж байгаа биздээ өөр газар зодоочээ! Би үхнэ шүү дээ!” гэж гуйсаар байхад Хурц нар “Чамайг хэргээ хүлээтэл элэг рүү чинь цохино хэргээ хүлээхгүй бол үхнэ биз. Чамайг Германаас авч ирснийг хэн ч мэдэхгүй” гэж байнга элэг рүү нь автомат бууны хошуугаар цохиж өшиглөдөг байсан. Өдөржин ээлжилж яргалж тамлаад шөнө нь өндөр сандал дээр суулгаад унтуулдаггүй байсан өөрийн эрхгүй дуг хийхээр гэдэс рүү нь цохиж сэрээдэг байсан.... гэх зэргээр хүний санаанд ормооргүй зэрлэгээр яргалж тамладаг байсан тухай ярьдаг байсан нь одоо хүртэл бидний бодлоос салдаггүй юм.
- ТЕГ-ын хонгилд олон хоног тамласны дараа хэвлэл мэдээллээр “аавыг Германаас хулгайлж авчирсан” мэдээлэл цацагдсанаас болж өөр байранд аваачиж үргэлжлүүлэн тамласан. Тус байрны дээр байдаг нарийн цонхоор цагаан хэрмэн хашаа харагддаг, хажуугаар нь галт тэрэг явдаг, хоол үнэртсэн барилга байсан гэж аав ярьдаг байсан.
- Олон хоног зэрлэгээр тамлуулсны улмаас аавын бие маш муудаж ойр ойрхон ухаан алддаг болсон тул тэд аавыг хээр хөдөө аваачиж ухсан нүхний дэргэд сөгтгөж суулгаад 2 нүдийг нь боогоод “Ч.Энхтайван нарын захиалгаар С.Зоригийг алсан гэж хэргээ хүлээхгүй бол одоо чамайг буудаж алаад газарт булна!” гэж сүрдүүлэхэд нь аав зөвшөөрөөгүй тул тэд “Д.Энхбат нь С.Зоригийг хөнөөсөн хэргээ хүлээхгүй байгаа тул буудан хороосугай!” гэсэн утгатай зарлиг уншиж аавын толгойны дээгүүр болон 2 чихний хажуугаар хэд хэдэн удаа буудахад олон хоног нойргүй тамлуулсан тул аав маань огт айж сандраагүй харин унтах юмсан, хурдан үхэж амрах юмсан гэж маш их хүсэж байсан ... гэдэг. Олон хоног тамлуулаад хилс хэрэг хүлээхгүй мөн бие нь муудаад ойр ойрхон ухаан алддаг болж үхчих гээд байсан тул тэд “яргаллаа” түр зогсоогоод дараа нь аавыг Туул голын эрэг дээр аваачихад газар дээр бүтээлэг дэвсээд хоол унд, архи дарс өрж зугаалгын байдалтай бэлдсэн байсан бөгөөд аавыг архиар шахаж, хүчээр уулгаж “Чи их гүргэр нөхөр байна. Чи С.Зоригийг алсан хэрэг хүлээхгүй их гүрийж байна. Тэгвэл чи Ч.Энхтайван, М.Энхсайхан нар надад С.Зоригийг алах санал тавьсан боловч би зөвшөөрөөгүй гэж мэдүүлэг өг! Тэгээд 500 сая төгрөг аваад саятан болоод Франц руугаа яв! 500 сая төгрөгөөсөө хэдийг нь өөртөө авч явах хэдийг нь гэр орондоо үлдээхээ өөрөө мэдээрэй! гэж хэлээд Чиний билет, паспорт гээд аавын зурагтай хөх өнгийн дипломат паспорт үзүүлээд “Билетний чинь үнэнд онгоцны буудлын хураамж орсон! Нэмж мөнгө төлөх шаардлагагүй шүү! (гэж санаандгүй юм шиг хэлсэн энэ үг нь намайг үнэхээр явуулах гэж байгаа юм болов уу? гэж итгэл өгч ихэд эргэлзүүлдэг юм билээ гэж ярьдаг байсан.) Чи бидэнд итгэхгүй байгаа бол манай даргатай уулз!” гээд нэг маск зүүсэн хүнтэй уулзуулж элдвээр ятгасан.” Аав тэдэнд “Би эдгээр хүмүүсийг хилс хэрэгт гүтгэж чадахгүй. Тэд надад ямар нэгэн тийм үүрэг шахалт өгч байгаагүй” гэхэд тэд “Тэгвэл чамайг маргааш ална! Монголын тагнуулынхан чамайг хулгайлж авчраад чи хэрэг хүлээхгүй эсвэл Энхтайван, Энхсайхан нарыг гэрчлэхгүй бол чамайг амьд гаргана гэж байхгүй. Чамайг амьд үлдээвэл чи бидний бүх үйл ажиллагааг илчлэх тул бид чамайг алахаас өөр зам байхгүй. Чамайг Монголд авчирсныг мэдэх хүн байхгүй” гэж хэлээд буцааж нөгөө газартаа аваачаад ухаан алдтал зодож тамласан.
- Шөнө дунд тагнуулын Бат-Эрдэнэ нь нэлээд халамцуу 1 шил архи барьж орж ирээд “Манайхан чамайг маргааш алах гэж байна. Би чиний дүүгийн чинь сайн найз (Дараа нь судлахад аавын дүүгийн найз биш байсан) тул чамайг алуулмааргүй байна. Чамд амьд гарах ганц боломж бий. Тэр нь чи ТЕГ-ын нууц мэдээлэгчээр элсээд Авдрантын шоронд очиж Ч.Энхтайваныг тагнавал чамайг 2 сарын дараа гаргая!” гэж тулган шаардахад аав маань амьд гарахын тулд зөвшөөрсөн дүр эсгэхэд маргааш нь ТЕГ-т “Нууц ажилтан”-аар элсүүлэх бичигт гарын үсэг зуруулж “Өөрөө нууц нэрээ сонго!” гэхээр нь хүүхдүүдийн маань заяа ивээж магадгүй гээд “Золбоо” гэж нэр авсан. Ингээд Авдрантын шорон руу аавыг хүргэхэд Хорихын төв эмнэлгийн “Тусгай даалгавартай сувилагч” хамт дагаж явсан бөгөөд тэрээр маргааш нь аавд 2 ампел Эйфлин тариаг шингэлэхгүйгээр хийхэд аав шоконд ороод үхэх шахсан ба 1 ш Эйфлин тариаг өөр тариатай хольж шингэлж хийх ёстой байтал шууд хоёроор нь аавд хийсэн нь шууд алах гэсэн оролдлого байсан гэж олон мэргэжлийн хүмүүс нотолдог. Аав олон жил уушгины багтраа өвчтэй явсан тул байнга Эйфлин хийлгэж байсаар дасал болсон тулдаа л арай гэж амьд гарсан гэж өөрөө ярьдаг байсан. Тэр үед аавыг үхээд сэрсэн гэж дэргэд нь байсан аавын найзууд болон албан хаагчид ярьдаг юм. Эдгээр үйл ажиллагаа нь Б.Хурц нар нь “Аавыг Ч.Энхтайваны захиалгаар С.Зоригийг хөнөөсөн хэргээ хүлээсэн” мэтээр хуурамч гарын үсэгтэй мэдүүлэг, хавтаст хэрэг бэлдээд аавыг Авдрантад хүргэсний маргааш нь 2 давхар Эйфлин тариа хийж үхүүлээд “Д.Энхбат нь хэргээ хүлээгээд Ч.Энхтайван дээр очиход нь Ч.Энхтайван мэдээд хорлочихлоо. Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийхэд хороор хордуулж хөнөөсөн байна гэсэн дүгнэлт гарч, нэгжлэг хийхэд Ч.Энхтайваны цүнх савнаас Д.Энхбатыг хорлосон хор олдсон гэж гүтгээд С.Зоригийн хэргийг Ч.Энхтайван, М.Энхсайхан нарт хилсээр тохох зорилго нь биелэгдэх байсан.” гэж Ч.Энхтайван ах Авдрантын шоронгоос бичсэн 2004.06.24-ны захидалдаа бичсэн. Аав үхэх цагтаа үхээгүйгээс ТЕГ-ын бүх ажиллагаа нурж эхэлсэн гэж аав болон найз нөхдүүд, өмгөөлөгч нар нь ярьдаг байсан нь эдүгээ олон зүйлээр батлагдсаар байна.
- 2017 оны 11 сарын 20-нд ТЕГ-ын дарга асан Хошууч генерал Б.Хурц нь “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Германы тал Д.Энхбатыг хилээр гаргаж өгсөн. Доктор Vietze гэдэг хүн өөрөө түрээд онгоцонд суулгаж өгснийг би харж байсан” гэж улаан цайм худал ярьж байна билээ.
- Хурц нар аавыг хилээр авч гарах гэж байхад нь Dr. Hans Peter Vietze нь “Яагаад энэ хүнийг гавлачихсан байгаа юм бэ? Яагаад гавыг нь бүтээчихсэн бас энэ хүн яагаад ухаангүй байгаа юм бэ?” гэж асуухад Б.Хурц нар “Энэ этгээд бол хүн амины гэмт хэрэгтэн байгаа юм” гэж Доктор Vietze болон Германы хилийн шалган дээр мэдүүлсэн. Германы тал саатуулахад Элчин Сайдын Яам руу холбоо барьж байж арай гэж аавыг Германы хилээр авч гарсан. Доктор Vietze нь сэжиг авсан учраас ухаангүй яваа хүнийг шалгах гэж зориуд тэргийг нь 2-3 м түрсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. “Б.Хурц нар хууль зөрчиж хулгайлсан хүн авч гарах гэж байсан нь хүний хулгай. Доктор Vietze –г талийгаач болсон тул үхсэн хүн дуугарч чадахгүй гэж улаан цайм худлаа гүтгэж байна” гэж тухайн үед дэргэд нь байсан хүмүүс гэрчилдэг. Дараа нь Доктор Vietze нь 2008 оны 10 сарын 08-нд толгойдоо гэмтэл авч нас барсан байдаг. Түүнийг Монголын тагнуулынханд хорлогдсон гэсэн яриа Германд гарч байсан.
- Аавыг Германаас онгоцоор Монголд авч ирэхэд нь тэр нислэгийн онгоцны үйлчлэгч Б.Чимэдмаа “Онгоцны арын суудалд нэг ядруухан хүн сууж ирсэн, хамт явсан хүмүүс нь надаас нэг удаагийн хутга гуйж гарыг нь хүлсэн скочыг нь тасалсан” гэж мэдүүлэг өгч “Бид авчраагүй онгоцоор ч ирээгүй” гэж мэдэгдэж байсан ТЕГ-ыг илчилчихсэнээс хойш удалгүй тэр эмэгтэй нөхөр Бат-Эрдэнийн хамт гэрээсээ хотын төв рүү явж байх үедээ өндөр эрэг (7 буудлын) дээрээс машинтайгаа нисэж ослоор нас барсан. Үүнийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “захиалгат аллага” байж магадгүй гэж бичицгээж байсан. Онгоц, машины осол бол тусгай албаныхны хийдэг сонгодог аллагын төрөл, тусгай албадад осол аваар, золгүй явдал гэх мэт энэ тэр онгорхой хаалга олон байдгийг би мэддэг тул машин унадаггүй. Хурдан явсан үед тоормос нь барихаа болих, руль нь гацах зэрэг олон арга байдаг гэж аавын өмгөөлөгч асан Санжаасүрэн гуай ярилцлагадаа хэлсэн байдаг.
- Мөн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо Б.Хурц “Талийгаач Д.Энхбат хүнд гар байсан шүү дээ” гэж хэлсэн. Мөн түүний эхнэр Ү.Сарнай өдрийн сонины № 073 дугаарт “Д.Энхбат агсан олон хэрэгт холбогдож, 47 жил 6 сар хорих ял сонссоноос 16 жилийн ялыг биеэр эдэлсэн. Д.Энхбат агсны хувьд эрүүл мэндийн шалтгаанаар хугацаагүй ял хойшлуулсан байх үедээ хүний бичиг баримтаар хил даваад өөр хүний нэрээр тухайн улсаас иргэншил хүссэн байсан тухай учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ” гэж ярьсан нь энгийн хүн хулгайлж авч ирсэн биш, тийм “онц ноцтой гэмт хэрэгтэн” хүнийг хулгайлж авчраад алчихсан нь юу нь буруу гэж тэдний хууль бус үйлдлийг зөвтгөсөн өнгө аястай ойлголт өгөх зорилготой мэт санагдсан. Аав маань бага залуудаа алдаж онож явсан нь үнэн. Тэглээ гээд ТЕГ-ынхан Монгол улсын иргэнээ гадаадаас хулгайлж хүн амины хилс хэрэг хүлээлгэх гэж тамлаж, яргалж хөнөөж болдог юм уу? Б.Хурцын энэ нэвтрүүлгийн дараа тэдний хөлсний комментчид цахим мэдээллийн хэрэгслүүдээр “Аавыг гэмт хэрэгтэн байсан тул хулгайлж авчирч, тамлаж алахад яадаг юм хохь нь” гэх мэтээр элдвээр дайрч Хурц нарын үйл ажиллагааг зөвтгөх гэж оролдсон үйл ажиллагаа явуулж байсан.
- Мөн уг нэвтрүүлгээр Б.Хурц: “Би сүүлд нь судалж байхад Д.Энхбат нь элэгний церроз өвчтэй байсан байна лээ” ..., мөн Сонин.мн (2021-03-23-ны) сайт дээр: “Миний ойлгосноор, сүүлд нь сонсож байхад талийгаач элэгний хатуурал, хавдартай байсан юм байна лээ...” гэж бодлоготойгоор дахин худлаа ярьсан. Түүний эхнэр Ү.Сарнай Өдрийн сонин (2021-04-13)-д өгсөн ярилцлагадаа “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байхдаа эрүүл мэндийн байдал нь улам доройтож, архаг хууч нь сэдрэн амь насаа алдсан гэдгийг мэргэжлийн эмч нар баталж байна. Гуурсан хоолойн багтраа, элэгний церроз нь хүнд шатандаа орохдоо шууд үхэлд хүргэдэг болохыг анагаахын шинжлэх ухаан баталжээ.” гэж хэлсэн зэрэг тэдний удаа дараагаар “онцолж, үгээ нийлүүлэн ярьцгааж байгаа нь Хурц нарын эрүүдэн шүүлтээс болж талийгаач үхээгүй, өөрийн өвчнөөсөө болж үхсэн” гэсэн ойлголт өгөхийг хичээж “гэмт хүн гэлбэлзэж” байгаа нь тодорхой байна. Үнэндээ Монголын тагнуулынхан аавыг хулгайлахаасаа өмнө аавын тухай маш сайн судалгаа хийсэн байдаг нь олон зүйл дээрээс батлагддаг. Аавыг анх зодож машинд хүчээр чихэж суулгахад аав багтраа өвчтэй байсан тул амьсгаадаж багтрах үед Б.Хурц нь багтраа өвчинд цацдаг цацлага гаргаж ирж аавын аманд цацахдаа “Чиний бүх өвчин болон хэрэглэдэг эмүүдийг бид судалсан тул хэрэглэдэг цацлагыг чинь хүртэл авчирсан” гэж хэлсэн байдаг.
- Аавыг хулгайлж Монголд авчрахаасаа хэдэн сарын өмнөөс зохион байгуулалттайгаар Монголын хэвлэл мэдээллээр удаа дараа С.Зоригийн хэргийн гол сэжигтэн Д.Энхбат нь нөлөө бүхий хүний дэмжлэгтэйгээр 1998 оны 12 сард Европ руу зугтаагаад Францын Каен хотын элэгний эмнэлэгт үнэтэй эмчилгээ хийлгэж байна. Тэр үнэтэй эмчилгээний зардлыг хэн төлж байна вэ? гэх мэт мэдээллүүд байнга цацаж байсан байдаг. Энэ нь “Ч.Энхтайван, М.Энхсайхан нар нь Д.Энхбатаар С.Зоригийг алуулаад Франц руу гаргаад түүнийг байнга мөнгөөр цутгаж байдаг” гэсэн сэтгэгдэл нийгэмд төрүүлэх зорилготой үйл ажиллагаа байсан. Тагнуулынхан аавын ямар өвчтэй (элэгний церроз, багтраа гэх мэт) хаана эмчлүүлж байгаа гэх мэт бүх мэдээллийг маш сайн судалсан нь тодорхой байдаг. Хулгайлагдахаасаа өмнө аавын гэдэс элэгний церроз өвчний улмаас маш том болсон байсан ба алхаж явахдаа ч амьсгаадаад их хэцүү байсан. Харин дэлхийд элэгний эмчилгээгээрээ хоёрт ордог Францын Каен хотын эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн хяналтад эмчлүүлээд маш сайн болж байсан. Аав Франц улсаас орогнол хүссэн байсан тул үнэгүй эмчлүүлж байсан. Гэтэл Б.Хурц нар нь аавын өвчнийг мэдсээр байж хэрцгийгээр яргалж байхдаа аавын гэдэс элэг рүү байнга өшиглөж, гараар болон буугаар цохиж байсан нь санаатайгаар үхүүлэх зорилготой байсан нь тодорхой байдаг. Гэтэл Б.Хурц, Ү.Сарнай нар нь “... Юун эрүү шүүлт ... Д.Энхбатыг “өндөг” шиг бөөцийлж авчирсан.” ... гэж ярилцлага өгсөн байна. Өмгөөлөгч Санжаасүрэн хурандаа болон аавын найз Чимэдийн Энхтайван нар нь “аавын гэдэс хэвлий нь нэлийхүйдээ хөх няц болсон байсан” тухай ярьж бичиж байсан. Энэ бүхнээс Б.Хурц нар нь аавыг эрүүдэн шүүж есөн бүрээр тамлаж яргалж байж “Ч.Энхтайваны захиалгаар Энхбат С.Зоригийг агсныг хөнөөсөн” гэсэн зохиомол хэргийг хүлээлгээд дараа нь аавыг хорлож хөнөөгөөд өвчний улмаас үхсэн болгохоор төлөвлөж байжээ.
Үргэлжлэл ЭНД ДАРЖ УНШИНА УУ








Хурц гэж бүдүүлэг,б
Амийг амиар гэдэг шиг
Манай тагнуулын генералын хийсэн ажил. Монголд тагнуул байсан хасгууд бүгд казакстан байгаа. Яахаараа тагнуулын байгууллага муу ажилладаг юм вэ?
Энэ үйлдлийн талаар, энэ хүний талаар зөндөө уншиж олон өнцгөөр сонирхож байсан. Тусгай ажиллагаа л байсан юм билээ. Сэжиглэж буй хүнээ өөрөөр яах байсан гэж! Тэгээд ч тэр хүн онц ноцтой рецетив гэмт хэрэгтэн ш дээ. Тухайн хэрэгт өндөр магадлалтай! Харамсалтай нь нас барсан
Огт гэмгүй хүнийг тамласны төлөө өөрөө болон үр хүүхдүүд нь эдлэх үйлийн үр үүснэ.Ялангуяа ач зээ нар үүрдэг хууль байна. Уг хүмүүс өөрсдөө арга талдаа ялаа эдлэвэл үр хүзхэд үүрэхээс чөлөөлөгдөх тухай шашины номд сургажээ.
Зөв шүү.