#ШУУД: Б.Гарамгайбаатар: АН-ын эвлэрлийн ажлын хэсэгт хуучин лидерүүд нь орж ирээсэй гэж хүсч байна.

Б.ГАРАМГАЙБААТАР:

- С.Эрдэнэ бол Дээд шүүхэд бүртгүүлсэн намын даргын бүртгэл нь өөрчлөгдөөгүй гэдэг байр суурьтай. Намын дарга гэж өөрийгөө ярьдаг. Гэхдээ Дээд шүүхийн 7 удаагийн тайлбар бичиг дээр өнөөдөр АН-ыг төлөөлөх хүн байхгүй байна гэдэг. 

- Сөрөг хүчин сүүдрийн Засгийн газар байгуулж болно. Гэхдээ хэн хэзээ, яаж байгуулав гэдэг нь өөр асуудал. 

-Дээд шүүхийн тайлбарт АН даргагүй байна гэдэг. Тиймээс ҮБХ-ноос намын даргын асуудлаа шийдэх боломж нь бүрдсэн байна. Тэрхүү гаргасан шийдвэрийг нь АН-ын Их хурлаар хэлэлцүүлээд Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Одоогоор энэ эрх нээлттэй байна. Тодорхой журам гаргах юм шиг байна. Намын даргад дэвших хүмүүс шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой.

- Эвлэрлийн ажлын хэсэгт намынхаа хуучин лидерүүдийг, удирдлагуудыг ороосой хүсэж байна. Хэрвээ Ардчилсан үзэл санааг дэвждэг бол сонголтоо хийх байх.