#ШУУД: МАН-ын бүлэг үнийн өсөлт, нүүрсний хулгайн асуудлаар хуралдаж дууслаа
УИХ дахь МАН-ын бүлэг шинэ оны анхны хурлаа хийлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулж байна.
Д.ТОГТОХСҮРЭН:
- Өнөөдрийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, цаг үеийн асуудал. Хоёрдугаарт, Авлигын хууль, Нийтийн болон хувийн ашиг сонирхлын хуульд өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой гэж үзсэн. Үнийн өсөлт импортоос хамаарч байна. Тиймээс импортыг нээх чиглэлд онцгой анхаарал тавих талаар нэлээн ярилцлаа. Хулгайн асуудалд Засгийн газар манлайлж, ажиллах ёстой. Энэ хүрээнд авлига, ашиг сонирхлын эсрэг хуулиудад тодорхой өөрчлөлтийг хийхээр Ажлын хэсэг ажиллана. Цаашдаа томоохон бүтээн байгуулалтын шууд гэрээг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Цаашдаа Засгийн газраас шууд гэрээ байгууулах чиглэлд УИХ-аар оруулах эрхзүйн орчныг бий болгох шаардлагатай гэж үзлээ.
Д.АМАРБАЯСГАЛАН:
- Иргэдийн зүгээс шударга ёс тогтоох, тэгш боломжийг олгох шаардлагыг удаа дараа тавьж буй. Үүнтэй холбогдуулан эрх баригч намын зүгээс үүсээд буй асуудлыг ард иргэдтэй хамт хэлэлцэн, үүний гарц шийдлийг авч хэрэгжүүлэхэд санал нэгдсэн.
- Авлига, хүнд суртал, ашиг сонирхлын нөхцөлийг үүсгээд буй асуудлыг УИХ, ЗГ-аас гал унтраах зарчмаар бус хамтарсан ажлын хэсэг гаргаж, хууль эрх зүйн орчныг бий болгож, багц арга хэмжээ авахаар болж байна.
- Нүүрсний шууд гэрээ байгуулах эрхийг УИХ-д шилжүүлэх ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн хавар УИХ дээр Оюутолгойн асуудлыг хэлэлцсэн нь шийдлээ олсон. Тиймээс улс орны эрх ашигтай холбоотой шууд гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх, УИХ-аар эцэслэн шийдвэрлэх саналыг тавьсан.
- Нийгэм, эдийн засагт онцгой үр нөлөө үзүүлж буй салбарт онцгой дэглэм тогтоох бүрэн эрхийг УИХ-д шилжүүлэх саналыг Ерөнхий сайд өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдааны үеэр тавьсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.62
Ха ха энэ новшнууд дүр үзүүлчих юмаа
Хариулах192.82.92.42
Дээд боловсролд анхаараагуйгээс болоод яаж шийдэх арга замыг хэлж егех судлаачид угуй болждээ!!!
Хариулах