Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Г нарын 3 хүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн талаар мэдээлсэн.
Тодруулбал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Г нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Г, Э, Э нарыг цагдан хорих хугацааг 1 сараар сунгах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023.01.02-ны өдөр хүргүүлсэн.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эдгээр яллагдагч нарын цагдан хорих хугацааг 1 сараар сунгах шийдвэр гаргасан байна.








Иймэрхүү хулгайч, авилагчдын хүүхдүүд нь ээж ааваасаа ичиж үхмээр юмаа. Улс эх орон ард түмнээсээ хулгайлсан мөнгө нь хоол болохгүй, хор болно доо. Хулгай хар мөртэй шүү
4.2 тэрбум долларын боломжийг ганцхан жилд алдсан. Уурхай амнаас зарсан үнэ хилийн үнээс 3 дахин, .... бага байдаг. УУРХАЙН амнаас нүүрс авах гэж уралддаг байжээ.
Hogiin hulgaichid g ur undesgyi alga boloosoi.