#ШУУД: ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй есөн үндэслэл бүхий өргөдөл, баримт бичгийг АТГ-т шалгуулахаар иргэдийн төлөөлөл хандаж байна...

ИРГЭН О.ЦЭРЭНТОГТОХ: 

- Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нь Дорнод бүсийн эрчим хүчний станцтай салшгүй холбоотой гэдэг нь баримтуудаар нотлогдож байна.  Дорнод бүсийн эрчим хүчний станцын дарга нь Х.Болорчулуунтай худ ургийн хамаарал бүхий н.Отгонбаатар гэж хүн бий.

- 2018 оноос хойш  нийт 18 тендерийг өөрийн төрсөн дүү болон бусад хамаарал бүхий хүнээрээ дамжуулж авсан байна. Зээ дүүгийнх нь төрсөн дүүгийн нэр дээрх компани гэхэд 2021 онд барилгын тусгай зөвшөөрөл авч, Эрчим хүчний станцад бараа нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 2022 онд авсан байна. 

- 2021-2022 оны хооронд нийтдээ найман тендерийг авсан гэх мэдээлэл цацагдаж байна. Мөн төрсөн дүүгээ "Эрдэнэс Тавантолгой" компанийн төлөөлөн удирдах зөвлөлд багтаасан нь сүүлийн үед яригдаж буй нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой байх магадлалтай гэх мэт үндэслэлээр АТГ-т шалгуулахаар хандаж байна.