УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр болж, хуралдаанаар МАН-ын бүлгийн дэд даргыг томилох талаар хэлэлцжээ.
Хуралдаанаар бүлгийн дэд даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг чөлөөлжээ. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдож, Х.Булгантуяа Боомт хариуцсан сайдаар томилогдсон тул бүлгийн дэд даргаас чөлөөлсөн байна. Улмаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг бүлгийн дэд даргаар сонгосон байна.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!