#ШУУД: 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зарим хууль тогтоол шийдвэрүүд нь үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгох асуудлаар ҮХЦ-д хандаж байна.

Ч.ЛОДОЙСАМБУУ: 

- УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс нийт 500 гаруй хууль баталснаас  200 гаруй хууль нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар дурдсан. Их хурал, Засгийн газар нь хууль зөрчихөөр ард иргэд бусад хүмүүс хууль хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болгож байна. Өнөөдөр манай нийгэмд Засгийн газар нь 14 хоногт нэг удаа хулгайн хэргийг ил гаргадаг болж. Ард иргэд нь хүртэл энэ хулгайн илрүүлэлтийн том шүүх болж хувирлаа.  Гэтэл үүний араар Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэрүүд гаргадаг болж. 

- Энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн ХХОАТ, Хүүхдийн мөнгөний олголт, татварын өөрчлөлт Үндсэн хуулиар олгосон эрхэнд халдаж байгаа талаар Сангийн сайд болон ХЗДХ-ийн сайдад хэлсэн ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байна. Тиймээс  ҮХЦ-д хандаж байна. Хуулийн дагуу сарын дотор хариу өгөх учиртай.  

- Энэ оноос эхлэн өндөр орлоготой иргэдийн хүүхдүүдэд Хүүхдийн мөнгө олгохоо зогсоож байгаа. Хувь хэмжээ хэдийгээр бага ч гэсэн хүүхэд бол хүүхэд. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй.  Үндсэн хууль дээр хүнийг аж байдал, хөрөнгө чинээ, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй гэж тодорхой заасан байдаг. 

-Татварын хуулинд 2019, 2020 онд хийсэн өөрчлөлтөөр 15 байгууллага хувь хүний дансны мэдээллийг харах эрхтэй болсон. ХХОАТ-ийн хуулиар орлогын хэмжээнээс хамаарч, татвар ногдуулахаар болсон. Нэг нь хүнийг орлогоор, өмч хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхаж байна. Нөгөө нь хувь хүний нууцад шууд халдаж байна. 

- ҮХЦ-д хуулийн дагуу өргөдөл гаргаж байна. Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Гэвч өнөөг хүртэл улстөрийн шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Энэ нь Цэц, хөх тэнгэр хоёрын хооронд ямар нэгэн хүч үйлчлээд байгааг харуулдаг. Хэрэв ийм хүч байдаг бол шууд хэлчих. Үнэхээр хуулийнхаа дагуу ажиллахад хүндрэлтэй байгаа бол ний нуугүй ярь. Хамтраад үүнийг шийдье. Суурь болсон зарчмаа хамгаалах нь чухал байна.

П.ЭРХЭМБАЯР: