#ШУУД.Х.Болорчулуун: Надтай холбоотой тендер байхгүй! Улстөрийн зорилготой над руу халдаж байна.

Х.БОЛОРЧУЛУУН:

- Цэрэнтогтох гэх иргэн намайг АТГ-т шалгуулахаар хандаж байгаа талаар мэдээлэл хийсэн байсан. Тэр хүн хардах эрхтэй, гэхдээ гүтгэх эрхгүй байх. Энэ мэдээллийг зохион байгуулалттай хийсэн. Цаана нь нүүрсний хэрэгт холбогдсон улстөрч хүн байгаа. Хэн гэдгийг нь гадарлаж байна. Тамын тогооны үлгэрээр халуун тогоонд хамтдаа шарагдъя гэсэн байдлаар хар санасан байх магадлалтай. 

- Би 9 дүүтэй. Миний нэг дүүтэй Дорнод бүсийн эрчим хүчний станцын дарга нь Х.Болорчулуун нь худ ургийн холбоотой. 18 удаа тендер авсан гэх мэдээлэл хийсэн. Тэр тендер дотроос тэрбумаар хэмжигдэх нэг ч тендер байхгүй. Энэ мэдээлэл анх 2020 оны сонгуулиар гарч байсан. Би болон манай дүү нар хууль бус зүйл нэг ч хийгээгүй, хийхгүй. Удмын ёс зүй гэж юм бий.