УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар УИХ-ын дэд даргаар сонгогдсонтой холбоотойгоор МАН-ын бүлгээс Б.Энхбаяр гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн юм. Хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 85.5 хувь нь дэмжив.

Б.Энхбаярын намтар

-1994 онд Чойбалсан хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль,

-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж,

-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

-1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш,

-2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах,

-2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх,

-2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга,

-2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга,

-2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга,

-2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх,

-2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх,

-2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд,

-2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.