Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: 

- Ковидын үед Хүүхдийн мөнгө түүхэн үүргээ гүйцэтгэсэн. 2020, 2021, 2022 онд 100 хувь тасралтгүй болгосон. Гэвч хүүхдийн мөнгөний хажуугаар хавтгайрсан халамж, хөдөлмөр эрхлэлтийн асуудал яригддаг. Манай улс 3,6 сая хүн амтайгаас 2,2 сая  нь хөдөлмөрийн насных. Гэвч 1,2 сая нь идэвхтэй хөдөлмөр эрхэлж байна. Тиймээс халамжаа зорилтод бүлэгтээ олгох асуудал яригддаг. Хүүхдийн мөнгийг Халамжийн хуульд оруулсан. Тиймээс өндөр орлоготой иргэдийг Хүүхдийн мөнгөнөөсөө татгалзаач гэх уриалгыг гаргаж, бодлогын шилжилтийг хийсэн. 

- Хүүхдийн мөнгөний олголтын 30 хувь нь хадгаламжиндаа шилжүүлдэг. 70 хувь нь шууд хэрэглэдэг. Өрхийн орлогод дасан зохицсон учир огцом бууруулах нь зохимжгүй. 9 хувь бол өндөр тоо. Гэвч мэдээллийн давхардлаас болж хүүхдүүдийн 20-30 хувь нь Хүүхдийн мөнгөнд хамрагдахгүй гэх алдаа гарч байна.  ЗГ-аас цагаан сараас өмнө төр иргэдтэйгээ хамтарч мэдээллийн баазаа шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөлөө. Хэрэв төлөвлөгөөний дагуу алдаа засчихвал хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэдэд нөхөж өгөхөөс гадна цагаан сарын баяр дөхөх учир гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхлээд байна.