Монголбанкны Автомат Клиринг Хаус (АСН) системээр дамжуулан Хүүхдийн мөнгийг банкнуудад хуваарилжээ.
Төрөөс олгож буй Хүүхдийн мөнгийг банкны харилцагч руу шилжүүлэх ажлыг Монголбанкны Автомат Клиринг Хаус (АСН) системээр дамжуулан гүйцэтгэдэг.
Сангийн яамны Төрийн сангийн газраас АСН системд өнөөдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 09:00 цагаас 09:30 цагийн хооронд 1,095,346 ширхэг гүйлгээг ирүүлснийг Монголбанкнаас 09:52 цагт банкнуудад дамжуулан хуваарилаад байна.
Банкнууд хүлээж авсан дээрх гүйлгээг иргэдийн дансанд тусгах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагийн байдлаар нийт хүлээж авсан гүйлгээний 61 хувь буюу 672,525 иргэний дансанд Хүүхдийн мөнгийг шилжүүлээд байна.
\Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Монголбанканд хэрэгжсэн "Төлбөрийн системийн шинэчлэл" төслийн хүрээнд Автомат Клиринг Хаус (ACH) системийг 2019 онд нэвтрүүлсэн бөгөөд үр дүнд нь Монгол Улсын төлбөр тооцооны систем дэлхийн жишигт хүрч, Хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт зэрэг төрөөс гүйцэтгэдэг их хэмжээний гүйлгээг түргэн шуурхай боловсруулах, шилжүүлэх боломжтой болсон билээ.
Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олго.Ямар муухай хүмүүс вэ нэг хүүхдийн мөнгө нэг хөгшчүүл рүүгээ л дайраад байх юм яацорон хүмүүс вэ.Аль тэр хүүхдийн мөнгөө бүгдэд нь өгөадөх хөөе ЖАВХЛААН,НХ ЯАМНЫ САЙД АЮУРСАЙХААН УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БҮХ ХҮҮХДЭД.ӨГӨӨДӨХДӨӨ
2hvvhdin neg n oroogvi bn ysin bol
hvvhdiin mongiig hvvhed bvrt tegsh olgomoor bn manaih 3 hvvhed avdag 1 n oroid 2 hvvhed oroogvi bn tegj hhvhed gaduurlahaad hvvhdiin erhend shuud haldaj bolohgvi biz dee
Хүүхдийн мөнгө хэрхэн олгох болсон бэ. 100 хувь уу 91 хувь уу.
hvvhediin mongo orhgvi bga 3 hvvhediin 1 odoor 2ni bhgvi ymr uchirtai yum ylguurllaad bga yumuu
нөат -ын буцаан олголт хэзээ орох вэ т