#ШУУД: Eрөнхийлөгч асан Н.Энхбаяр,эрдэмтэн судлаачдын төлөөлөл үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар мэдээлэл хийж байна.
ИЗНН-ын дарга Ц.ГАНХУЯГ:
- Парламетад суудалгүй 4 нам хамтарч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд боловсруулсан Үндсэн хуулийн төслөө нэгдэж, энэ сарын 3-ны өдөр гардуулсан. 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн 70 хувь нь шинэ Үндсэн хуулийг хэлэлцэхийг шаардсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Мөн өнгөрсөн онд улс төрийн 24 нам шинэ Үндсэн хууль батлах тал дээр санал нэгдэж, тунхаглалд гарын үсэг зурсан.
- Төр муу байгаа нь Үндсэн хууль тааруу байгааг харуулж байна. Төр авлигатай байна уу, хулгай нүүрлэж байна уу, дарангуйлагч болсон уу, хонгилын шүүгч ажиллах болсон уу, 650 хууль хүний эрх зөрчиж байна, төрийн дээр нам гарсан уу... улс хөгжихгүй, иргэд ядуу байгаа нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулиас үүдэлтэй ужиг хямрал юм.
- Ард түмний санал асуулгаар цоо шинэ Үндсэн хуулийг батлахыг санал болгож байна. Ингэхдээ Зөвлөлдөх санал асуулгыг хэрэглэхийг эсэргүүцэж байна. Шинэчлэлийг явуулахгүй, түгжих санаатай байна. Зөвлөлдөх зөвлөлийг татан буулгая. Зөвхөн ард түмэн шинэ Үндсэн хуулийг батлах эрхтэй:
- Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, өөрийн гэсэн Үндсэн хуулийн төсөлтэй дөрвөн нам нэгдэж, дундын хувилбараа гаргасан. Багагүй хугацаанд чамгүй хугацаа зарцуулж, өөрсдийн сэтгэл зүрхээрээ зүтгэсний эцэст 1992 оны Үндсэн хуулиас бүх талаараа илүү хууль болсон гэдэгт итгэлтэй байна.
- Уг төсөл бол нээлттэй. Бид Засгийн бүх эрх мэдлийг ард түмний гарт жинхэнэ ёсоор атгуулахын төлөө чин сэтгэлээр ажилласан. Ард түмний засаглал тогтоохоор ажилласан. Тиймээс шинэ Үндсэн хуулийн төсөлд Бүгд найрамдах засаглалын үндсэн зарчим бол ард түмний төлөө, ард түмнээс сонгогдсон ард түмний засаглал мөн гэж хуульчлах санал оруулсан.
- Байгалийн баялгийг төрийн өмчит байгууллагаас салгаж, ард түмэндээ өмчлүүлэх, зэрэгцээ ажилладаг хоёр танхимтай парламент байгуулах заалтыг хуулийн төсөлд тусгасан. Нэг танхим нь тухайн орон нутгийн иргэдээс бүрддэг дээд танхим. Нам бус хүмүүс ч орж болно. Дээд танхим нь төрийн эрх барих дээд байгууллага. Хянана, хариуцлага тооцно, шаардлагатай бол тодорхой томилгоо хийдэг байгууллага байх юм. Нөгөө талд нь өнөөгийн тогтолцоог төгөлдөржүүлнэ.
- Ерөнхийлөгчийг парламентаас сонгох. Тангарагтны шүүхтэй болох. ҮХЦ-ийг татан буулгаж, Дээд шүүхтэй нэгтгэх, орон нутагт улс төрийн намын үйл ажиллагааг хязгаарлах гэх мэт зарчмын хувьд томоохон асуудлуудыг тусгасан.
Намын нэр барьсан хэсэг нөхдийн үндсэн хуулийн шинэчлэлийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ зөвхөн ард түмний хуралдуулж байж эцэслэн шинэчлэх болно . Монголын ард түмэн эвлэлдэн нэгдэж АТХ аа хуралдуулах цаг болжээ.
энэ балай нэг албанд очимх гэж олон жил зовлоо