П.САЙНЗОРИГ: Манай улсад ажиллаж буй төлөөлөгч рүү хоёр ч удаа и-мэйл явуулсан

Админ
2023/01/27

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын жиргээ олны анхаарлыг татаад байна. Тэрбээр өчигдөр /2023.01.26/  Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чентэй уулзсан уулзалтынхаа талаар  "ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэсэн.

 Гэвч түүний жиргээг “Мета” компанийн Азийг хариуцсан захирал “Худлаа мэдээлэл байна" гэж мэдэгдсэн. 

Харин энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд П.Сайнзориг "Манай улсад ажиллаж буй төлөөлөгч гэх бүсгүй рүү 2 ч удаа и-мэйлээр хүргүүлсэн байдаг тохиролцсоны дагуу. Андуурсан юм болов уу даа" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна