​ Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

Админ
2023/01/27

Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-оо энэ сарын 25-ны өдөр намрын хуралдаанаа хийж  намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн дагуу “Ардчилсан намын даргын сунгаа”-г зарласан.  Сунгаанд нэр дэвшигчдийг бүртгэхээр заасан хугацаанд /2023.01.26-ны өдрийн 21:00 цаг/  нийт долоон нэр дэвшигч бүртгүүлж өнөөдөр намын удирдлагуудаас үнэмлэхээ гардан авлаа.

Ардчилсан намын даргыг сонгох албан ёсны сунгаанд нэр дэвшигчид:

 1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат

2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан

3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр

4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд

5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар

6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн

7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар үнэмлэхээ гардаж, намын даргыг сонгох сунгааны сурталчилгаагаа албан ёсоор эхэлж байна.

 Энэ удаагийн сунгаа цахим хэлбэрээр явагдах бөгөөд  Ардчилсан намын цахим бүртгэлд бүртгэлтэй 150.000 мянган Ардчилсан намын гишүүд, дэмжигчид маргааш буюу 2023 оны 01 дүгээр сарын 28 -ны өдөр санал хураалтад оролцож Ардчилсан намын шинэ даргаа сонгох юм.

Намын Үндсэн дүрмийн дагуу нэр дэвшигчдээс хамгийн олон санал буюу оноо авсан нэр дэвшигчийг Ардчилсан намын Их хурлаас батламжилсан тогтоол гаргаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм. Улсын Дээд шүүх АН-ын даргыг бүртгэж авсан Тогтоол гаргаснаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ шинээр сонгогдсон даргад тамгаа хүлээлгэн өгнө. Үүний дараа УБЕГ-аас АН-ын гэрчилгээнд шинээр сонгогдсон даргын нэрийг бүртгэж авах хуультай.

Дашрамд дуулгахад намын даргаа гишүүдээсээ сонгодог нэг л нам Монголд бий. Тэр нь Ардчилсан нам. Олон нийт сөрөг хүчнийг үгүйлж, дарангуйллын эсрэг нэгдэхийг биднээс хүсэж буй энэ цаг үед бусдын нөлөө, ухуулгад авталгүй Ардчиллын үнэт зүйл, үзэл санаан дээрээ нэгдэж хууль ёсны намын даргаа сонгох цахим сунгаандаа идэвхтэй оролцохыг нийт намын гишүүддээ уриалж байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.21
    2023/01/27

    юу болооод ч байгаа юм.Гантөмөр нь болсон бишүү.Баттулгын ардчилсан намых юм бна.Одоо Эрдэнэийн ан сунгаа зохион байгуулна.ГЭНЭ.Яс юман дээр Эрдэнээ гуайн яриад буй нь үнэн.Хоорондоо эв найргүй нөхдүүд төр удирдана гэж юу байхав

    Хариулах