Монголд хамгийн олон хэрэглэгчтэй хэмээн өөрийгөө сурталчилдаг UNIVISION компани 4.0 хэмээх шинэ системийг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийг ихээхэн бухимдуулаад байна. Хэдийгээр технологийн шинэчлэл хийж, илүү их боломжийг олгож байгаа гэж өөрсдөө тайлбарлаж байгаа ч унтрааж асаахын тулд заавал төхөөрөмжийг тоогоор нь салгаж, холбох, суваг солиход гацах, салаалсан 2 телевизэд нэг суваг тохируулахад гацах гээд энэхүү шинэчлэл тойрсон шүүмжлэл ар араасаа үргэлжилнэ. Нөгөө талаар хэрэглэгч идэвхжүүлээгүй байхад элдэв багцууд нь идэвхэжчихсэн, өөрөө ч мэдээгүй байхад кино түрээсэлсэн гээд сарын төлбөр гэрээний дүнгээсээ 2-3 дахин нэмэгдэж гардаг гээд төлбөртэй холбоотой гомдлууд цааш хөвөрнө.
Тэгвэл хэл амтай энэхүү шинэчлэлийг яагаад хийх болсон юм бэ гэдэг дээр хэрэглэгчид анхаарлаа хандуулаад эхэлжээ.
UNIVISION компани айл өрхүүдэд суурилуулж буй хар төхөөрөмжийг хоёр удаа шинэчлээд буй. Анхны төхөөрөмжийг жижиг хар төхөөрөмжөөр солиулахдаа интернэтийн хурд нэмэгдэнэ гэсэн тайлбартайгаар хэрэглэгчдэд шахаж байв. Тэгвэл энэ удаад энгийн телевизийг ухаалаг болгодог гэх төхөөрөмжийг нийлүүлж эхэлжээ. Чухамдаа энэ төхөөрөмжийг айл, өрхүүдэд шахахын тулд 4.0 хэмээх системийн ухралт болоод буй шинэчлэлээ хийсэн байж болзошгүй гэдгийг тус IPTV хэрэглэгчид манай редакцид хэлж байна.
Тус компани өөрийн албан ёсны хуудастаа энэхүү төхөөрөмжийн талаар тайлбарлахдаа “Хэрэглэгч таны зурагт ухаалаг буюу “Smart TV” биш байлаа ч Univision 4.0 системийг хэрэглэснээр Google Play Store-оос ТВ-д зориулан хөгжүүлсэн апп, тоглоомууд татах, ашиглах боломжтой болох юм. Шинэчлэгдсэн төхөөрөмж нь 5GB хүртэл апп татах багтаамжтай” гэжээ. Мөн “Zyxel- Уг төхөөрөмжийн үйлдлийн систем нь шинэ 4.0 системийг ажиллуулахад үзүүлэлт хангалтгүй тул хөгжүүлэлт хийх боломжгүй юм. Иймээс төхөөрөмжөө шинэчилснээр шинэ системийг ашиглах боломжтой” гэж шинэ төхөөрөмжөө худалдаж авахыг шууд утгаар уриалжээ.
Энэхүү шинэчилсэн төхөөрөмжийн үнэ 252 мянган төгрөг. Хэрэглэгчээ урт хугацаанд хүчээр шахуу барихын тулд 36 сар буюу 3 жилийн хугацаанд тогтвортой хэрэглүүлэх нөхцөлтэйгөөр гэрээг хэрэглэгчидтэй байгуулдаг. Ингэснээр хэрэглэгчийн сэтгэлзүйд сард 6500 төгрөг төлж байгаа мэт сэтгэгдэл төрөх боловч өмнө дурдсанчлан идэвхжүүлээгүй үйлчилгээ автоматаар идэвхжих, анх байгуулсан гэрээний дүн сардаа 2 дахин өндөр гарах гэх мэтээр гурван жилийн хугацаанд үйлчилгээ тойрсон олон ээдрээтэй асуудалтай нүүр тулахад хүрч байна.
Статистикийн үндэсний хорооны тайлан мэдээнээс харахад улсын хэмжээнд IP хэрэглэгчийн тоо 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар 332555 байна. Энэ зах зээлийн 70 орчим хувийг дангаараа UNIVISION компани эзэлдэг гэсэн албан бус эх сурвалжийн мэдээлэл мөн бий. Өөрөөр хэлбэл 230 гаруй мянган өрх UNIVISION компанийг хэрэглэдэг гэсэн үг юм.
Тэгэхээр энэ тоон дээр үндэслэн 5 дугаар ангийн математик бодож үзье. UNIVISION хэрэглэдэг айл өрхийн 40 хувь нь SMART телевизтэй, үлдсэн 60 хувь нь энгийн телевизтэй гэж үзвэл нийт хэрэглэгчдийн 140 мянга орчим өрх нь энгийн зурагттай. Чухам энэ зах зээлээс мөнгө хийж хэрэглэгчдээ системийн шинэчлэл нэрээр луйвардахын тулд мөнөөх 4.0 гэх системийн шинэчлэлийг хийж байна гэж хардах үндэслэл байгаа юм.
Нийтдээ 140 мянган хэрэглэгчид мэдээж үнэтэй SMART зурагт худалдаж авахын оронд зурагтаа ухаалаг болгох 252 мянган төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг авах нь хямд санагдах нь ойлгомжтой. Өмнөх төхөөрөмжийг шинэчлээд 2 жил ч хүрээгүй айл өрхүүд энэхүү маркетингийн нөлөөгөөр бүгд одоогийн шинэ төхөөрөмжийг авлаа гэж үзэхэд тус компани 4.0 гэх системийн шинэчлэлийн хүрээнд нийт айл өрхөөс 35 тэрбум 280 сая төгрөгийг халаасална гэсэн үг юм. Цаашлаад шинэ андройд боксыг авна гэж үзвэл нэмэгдээд 37 тэрбум 800 сая төгрөг хэрэглэгчдээс төвлөрүүлнэ.
Ямар ч компани ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд 4.0 системийг дагасан төхөөрөмжийн борлуулалтыг 100 хувь хийхийг зорино. UNIVISION компани энэ зорилтдоо хүрч баримжаагаар гаргасан 140 мянган өрхөд хоёр төхөөрөмжөө шахаж чадлаа гэж үзвэл үндсэндээ 73 тэрбум төгрөгийг ард иргэдийн халааснаас салгах тооцоо гарч байна. п
Дэлхийн тэргүүлэгч технологийн компаниуд байгаль орчинд ээлтэй технологийг үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлэхийн төлөө уралдаж байна. Тэд нэг төхөөрөмжийг аль болох удаан эдлэгдэх, энерги бага зарцуулах, засвар үйлчилгээг хямдруулах зэрэгт нь анхаарч, энэ нь компанийн нэр хүнд хийгээд, ирээдүйг илтгэх болсон. Тэгвэл монголдоо тэргүүлэгч гэгддэг Юнител компани яг үүний эсрэг зарчим баримталж ашиг орлогын төлөө төхөөрөмжүүдээ удаа дараа өөрчилж, хэрэглэгчдээ чирэгдүүлж байгаа нь хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлээд байна. Одоо иргэд эвдэрч муудаагүй төхөөрөмжөө 4.0 системийн дагуу дахин солиход хүрлээ.
Юун байгаль орчинд ээлтэй хэрэглээ. Шинэ смарт ТВ авснаас энэ төхөөрөмжийг авсан нь хямд гэдэг сэтгэлгээ хэрэглэгчдийн тархинд эргэлдэж буй. Солихгүй өмнөхөөрөө байх сонголт байгаа ч гэсэн тус компанийн албан ёсны хуудастаа тайлбарласанчлан одоогийн ашиглаж буй төхөөрөмжүүд 4.0 системийг ажиллуулахад хангалтгүй. Ийм замаар технологийн компаниуд хэрэглэгчдээ мөлжсөөр байх уу?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.22.94
Хүчээр ухрааж үздэг үйлчилгээ нээчихээд хаалгах гэж 2,3 сар болж бна. Үйлчилгээ муу газар
Хариулах66.181.160.46
Univision байгуулга хүмүүсд үнэгүй төхөөрөмж тавьж өгч байгаа нэрийдлээр хүмүүсээс маш их мөнгө нэхдэг. Манайх гэр хороололд байж байгаад univision үнэгүй тавьж байгаа ховор боломж шүү үнэгүй нэг сар үзнэ гээд тавчих гэсээр байгаад тавиулсан одоо байранд ОРООД univision шилжүүлээд тавиулах гэсэн чинь 250000 төгрөг өгчих тэгэх юм бол тавьж өгнө гээд байх юм . Салгуулахгүй бол та сард илүү мөнгө төлж явна гээд байх юм. Жинхэнэ луйвар
Хариулах