​ Д.Эрдэнэсувд Лу.Гантөмөрийг, Л.Гүндалай Л.Ганбатыг ХҮЧИНГҮЙ гэжээ

Б.Ариунзаяа
2023/01/30

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт иргэн Л.Гантөмөр, Ч.Өнөрбаяр нар Монгол Улсын дээд шүүхэд өргөдөл бичиж хандсан. Уг өргөдөл нь “Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх” агуулгатай байсан талаар Дээд шүүхээс мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр АН-ын даргын бүртгэлтэй холбоотой хэд хэдэн бичиг Дээд шүүхэд иржээ.

Тодруулбал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувдаас ирүүлсэн албан бичиг нь “...“Эвлэрлийн” гэх тодотголтой хууль бус үйл ажиллагаанд Үндэсний бодлогын хорооны саналын эрхтэй гишүүдийн 50-аас дээш хувь нь оролцоогүй, Их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагааг Дотоод сонгуулийн хороо (Д.Алтанхуяг даргатай) зохион байгуулаагүй тул 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Их хурал хүчин төгөлдөр бус” гэсэн агуулгатай байжээ. Өөрөөр хэлбэл Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдоогүй, хүчингүй гэсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн амралтын өдөр С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан намын даргын сунгаагаа явуулсан. Тус сунгаа нь мөн л хууль бус болсон талаар  иргэн Л.Гүндалайгаас Дээд шүүхэд албан бичиг ирүүлжээ. Түүний ирүүлсэн бичигт “...С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” талаар тусгасан байна. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.84.124
    2023/01/30

    Ганбат АН дарга болсон шүү Гантөмөр гэдэг мүүний шашинтнаар яахвээ хэрэггүй.

    Хариулах
  • 103.229.120.83
    2023/01/30

    Даргын төлөө алалцаад бай одоо ч гое гое юм их болноо

    Хариулах
  • 202.9.46.147
    2023/01/30

    Буу буу хүү яг 9 буу буу буу цоо нь бас

    Хариулах