Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэл хийсэн.
Тэрбээр мэдээллийнхээ үеэр "Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн, улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багц гэсэн асуудлыг ярина. Тодруулах шаардлагатай 43 гэрчийг одоогоор дуудахаар байна. Энэ долоо хоногт нэмж дуудах шаардлага гарвал нэмж дуудна. Тухайлбал, эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Төслийн удирдах хорооны дарга бөгөөд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэбүрэн, Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Эрдэнэ, үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг дуудагдана. Шинэ төмөр зам төслийн хүрээнд Зам тээврийн сайд байсан Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга байсан Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин гэх мэт хүмүүс дуудагдахаар байна" хэмээн мэдээлсэн.
Тэгвэл тус мэдэгдэлтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүүхдүүд мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд, бидний гэр бүл, үр хүүхэд болон хамаарал бүхий компани нь Хөгжлийн банкны санхүүжилт бүхий Засгийн газрын төсөл хөтөлбөртэй ямар ч холбогдолгүй бөгөөд төслийн зээлийн аваагүй болохыг дахин мэдэгдэж байна.
Бидний нэр хүндэд халдсан тохиолдолд шүүхэд хандаж, нэр хүндээ сэргээлгэх болно" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.89.149
Зайл явж ялаа үүр
Хариулах192.82.89.149
Хийсэн хэлсэн бүхнийг чинь ард түмэн мэдэж байгаа нүгэл нүдээрээ гэж
Хариулах192.82.90.209
Genco mafi. Yamar nuureere ingej helj chadaj bnaa.shorond hiij shalgaache.
Хариулах202.179.21.204
za zail aa tanai aavaas bolj tumur zam 10 jil gatssan ard irgediin amidral ymar bna
Хариулах66.181.190.182
Ха ха спиртыг ус тэгээд цааш нь
Хариулах66.181.161.90
Өрөө төл новшнууд минь
Хариулах