БНХГУ-ын Берлинд төвтэй "Транспаренси Интернешнл" олон улсын байгууллагаас жил бүр Авлигын төсөөллийн индексийн дүнг гаргаж танилцуулдаг. Тэд авлигын талаарх шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэдэг байна. 2022 оны дүнг өнөөдөр дэлхий нийтэд зарлалаа.
Монгол Улсын хувьд 2019- 2021 онуудад 100-35 оноо авч, 180 улс орноос 111 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан. Харин энэ жилийн тухайд манай улс 33 оноо авч 116 дугаарт жагсжээ. Өөрөөр хэлбэл манай улс авлигын индексийн үзүүлэлтээрээ ухарсан байна.
Ингэхдээ өмнөх онтой харьцуулбал 3 үнэлгээ буурч, хоёр үнэлгээ өссөн байна. Тодруулбал, АНУ-ын “Пи Ар Эс” группээс гаргадаг Эрсдэлийн үнэлгээний холбогдох хэсэг 5 оноогоор, Дэлхийн эдийн засгийн форумын Үзэл бодлын судалгаа 4 оноогоор, Ардчиллын олон талт байдлын төсөл 6 оноогоор буурчээ.
“Дэлхийн эдийн засгийн форум-Үзэл бодлын судалгаа”-гаар Монгол Улс 2021 онд 34 оноо авч өмнөх онынхоосоо 6 пунктээр өссөн үр дүн үзүүлж байв. Харамсалтай нь 2022 онд дээрх үзүүлэлт 30 бол буурчээ. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаа явуулах таатай бус нөхцөл бий болж, авлигын эрсдэл өсөж байгааг харуулж байна.
“Пи ар эс” групп-Эрсдэлийн үнэлгээ”-гээр манай улсын хувьд 2020 онд хамгийн өндөр буюу 41 оноо авч байжээ. Гэвч түүнээс хойш буурсаар 2022 онд 32 оноо авч ухарсаар байна. Энэ төсөөллийн индекс нь татвар төлөлтийн мэдээлэл үнэн эсэх, түүнд хяналт хэрхэн тавьж буй зэрэг шалтгаануудыг авч үздэг.
Хамгийн ноцтой нь Ардчиллын олон талт байдлын төсөл /V-Dem/ үнэлгээгээр Монгол Улс анх удаа 30-аас доогуур буюу 28 оноо авчээ. Энэ бол Монгол улсыг Ардчилсан тогтолцооноосоо ухарч байгааг харуулж байна хэмээн "Транспаренси Интернешнл" олон улсын байгууллагын мэргэжилтнүүд онцоллоо. Энэ үнэлгээ нь тухайн улс орны ардчиллыг хэмжих шинэ аргачлал бөгөөд зөвхөн сонгууль төдийгүй ардчиллын гол үзүүлэлт болох либераль, иргэдийн оролцоот, олонхын сонголт, зөвшилцсөн, зарчимтай, жинхэнэ ардчиллын төлөөх зорилго тавьсан эсэхийг хэмжих баримтуудыг цуглуулдаг аж. Мөн тухайн орны хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх мөрдүүлэх болон шүүх засаглал дахь авлигын асуудалд үнэлгээ өгч авлига хэрхэн хууль тогтоох ба хэрэгжүүлэх шатанд нөлөөлж байгааг оноогоор тооцож гаргадаг юм байна.
Манай улс уг үнэлгээгээр 2017 онд хамгийн өндөр буюу 35, 2019 онд 31 оноо авч буурч байсан ч 2022 онд дахин буурч, 28 оноо авч ухарлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.182
Нөгөө МАН ын топ хулгайчдын үнэн дүр төрхийг илчлэх шив.
Хариулах109.166.37.209
Transparency international Mongolia harinch yostoi jinhneesee avilgad idegdsen jorlon bilee
Хариулах