Монголд юу гэмээр юм дээ, асуудлыг биш хүнийг нь чиглэдэг хийрхэл их. Тэрнээс ч болсон уу “Х.Нямбаатар гомдол гаргах гэж байгаа гэнэ. Мета компанийн нэг захирлыг том захиралд нь ховлож халуулна гэнэ ээ. Монгол шигээ бодох юм”, “Очоод фэйсбүүк компанийг нэг сайн шалгачих л даа. Тэгвэл баавартай юм биш үү” ёооё элэг минь, чи минь гэсэн доог тохуу өчигдөр нэлээд явлаа. Энэ бол бид улс орноо хэр зэрэгтэй үнэлж, хайрладгийн жирийн жишээ юм даа. Хүннү гүрэн, Чингис хаан, Их Монгол Улс, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын тухай сүрт үгсийг Улсын наадмын нээлтэн дээрээ цуурайтуулж омогшоод бусад үед нь эх орноо даржин ядуу, улстөрчдөө хулгайчид, онигооны баатрууд, хийсэн ажил нь нохойн баас гэж үздэгийн илрэл. Үнээн, манайд хулгайч, луйварчин, онигооны баатар өчнөөн бий. Хийсэн ажил нь “нүд, хуруу” гэдгийн үлгэр шиг юм ч их. Гэхдээ байна аа, хэрэлдэж талцдаггүй эрх ашиг гэж бас байдаг. Тэр бол үндэсний эрх ашиг юм.
Тэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өчигдөр хийсэн мэдээллийг үзэж байхад хэцүү юм нэлээд ярьж байна лээ. Жишээ нь, “Мета компанийн төв Ази хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдөл өгнө. Шалтгаан нь хувь хүнд биш. Туурга тусгаар улсын төрийг олон нийтийн сүлжээгээр илтэд гүтгэх нь байж болшгүй зүйл. Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод асуудалд оролцох эрхгүй. Тодруулбал, Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан. АНУ-ын зүгээс Монгол Улсыг хоригт оруулах шахалт үзүүлнэ гэх зэргээр дарамталсан. Тиймээс Жорж Ченийг ажлаас нь халж, мөн надаас уучлалт гуйх шаардлага тавина” гэсэн байна.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль батлагдсаны дараа түүнээс хэдэн сарын өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай уулзсан уулзалтынхаа мэдээлэл дор Жорж Чен хэмээх захирал “Энэ үнэн биш. Бид хуулийн төслийг батлагдахаас нь өмнө хараагүй” гэж бичсэн байгаа юм. Нэгдүгээрт, тэр уулзалт нь хуулийн төслийн талаар байгаагүй гэдэг нь хурлын тэмдэглэлд нь тодорхой байна. Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд, тэр тусмаа олон нийтийн сүлжээг ашиглаж насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн дарамтад оруулдаг, гадуурхдаг асуудлыг хамтдаа яаж зохицуулах вэ гэж зөвлөлдөж, ажлын хэсэг гаргаад цаашаа ажиллаад явах уу даа гэсэн уулзалт юм билээ. Хоёрдугаарт, Монголын төр хууль батлахдаа нэг 100 хувь гадаадын өмчит компаниас асуух болж байна уу. Тэгж ярих юм бол хөгжсөн, хүний эрхийг дээдэлдэг хэмээн бидний хүрэх зорилго, үлгэр жишээгээ болгосон Япон, Солонгос, Герман, Америк зэрэг оронд олон нийтийн сүлжээнд орсон зарим мэдээллийг бүрмөсөн хаах, шүүлтүүртэй нэвтрүүлэх аргыг хэрэглээд удаж байгаа. Тэд тухайлбал, фэйсбүүкийн захирлаас ийм хууль хийхдээ асуух уу.
Харин сайд Х.Нямбаатарын тэр “Төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан, АНУ-аас шахалт үзүүлнэ гэж дарамталсан” гэдэг үг тун эвгүй шүү. Эндээс бүр ч муухай зүйл үнэртэж болно. Тэр захирал нь яагаад Монгол Улсын Их Хурал баталсан хуульд тэгтлээ эгдүүцэж, гүтгэлэг тараах хүртлээ уурсаж, шатсан нь сонин байна. Энэ фэйсбүүк компани чинь арай аль нэг улсын эрх ашиг, нөлөөллийн төлөө зүтгэдэг юм биш биз гэсэн хардлага төрөхгүй байна гэж үү. Орчин цагт мэдээллийн дайн, цахим аюулгүй байдал гэдэг бол Үндэсний аюулгүй байдлын нэг дугаарын асуудал болчихсон. Бүр Мета компанийн өлгий америкчууд өөрсдөө Ерөнхийлөгчийнх нь сонгуульд Орос нөлөөлсөн гэж харддаг. Юугаар халддаг юм бэ гэхээр сошиалаар, тэр дундаа тролл армиар үүнийг гүйцэтгэдэг. Тэр өнцөгөөрөө бол Н.Учралын хэлээд байсанд ч учир байна шүү. Хуулийг засаж болно, харин сошиал орчныг орчныг хазаарладаггүй юм гэхэд ядаж харж байхгүй бол цаашдаа мөн ч их юм дуулдана даа. Одоо бид мартчихаад байгаа болохоос 2019 оны арваннэгдүгээр сард 800 хятад иргэнийг албадан гаргаж байлаа. Цахим луйвар хийсэн гэдэг нэртэй. Цаагуураа юуны ч бүлгэм байсан юм, хэн мэдэх вэ. Одоо энэ Орос, Украины туг далбаагаар хуваагдаад хараал, ерөөл тавиад байгаа нөхдийн цаагуур юу гүйдгийг хэн мэдэх юм бэ. Үүнийг ажиглаж, үймээн самуунд уриалаад үр дүнд хүрэх гээд байвал нэг торгоох, наанадаж ажиглаж байх механизм манай улсад хэрэгтэй.
Хадуураад хаячихсан сэдэв рүүгээ эргээд ороход Х.Нямбаатар гэдэг хувь хүн нь муу, улстөрчийн хувьд олиггүй амьтан байж болно. Гэхдээ энэ хүн одоогоор Монголын төрийн сайд. Тийм болохоор манай улсын дотоод хэрэгт санаатайгаар хутгалдах гэсэн гадаадын компанид хариуг нь өгөхөөр шийджээ. Үүнийг нь бид нийтээрээ дэмжиж чаддаггүй юм гэхэд дуугүй өнгөрөөх хэрэгтэй байна. Бид эндээ нэг нэгнээ үзэн яддаг, харж ч чаддаггүй байж болно. Харин ийм ноцтой сэдэв дээр давлагаалаад гадаад орчинд очтол нь, өнөө хэд нь харж өөрсдийнхөө хүчинд эрдтэл нь хашгиралдаад байж бол болохгүй. Явж явж бид чинь Монгол Улс гэсэн нэг л малгай, нэг л бахархалтай биз дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Nudnii bulai hogiin savnuud
үндсэн хуулиа гадныханд таацуулах гээл ярьж яваа хүн байна лээ.гомдоож болохгүй гадныхныг энхээ ах хэлсэн шүү
ard tumendee deerelhuu oorsdoo tsagdaa shuuheer hamgaaluulj hulgai hiij tuuniig n helsen huniig shoron hiij bga saidiig ter hund medsen bn
Монгол Улс өөрийн дотоод эрх ашгаа гадны тролл бүлэглэлээс хамгаалах нь зүй ёсны хэрэг юм. Нийгмийн сүлжээгээр дамжуулж улс бүрийг юу ч биш болгох санаатай Масон, Илюмнатууд тэргүүтэй еврей нар ард тоглож байгааг санатугай.
Facebooc д БЭТ томил
Олон улсын харилцаа, эрх зүйн хэм хэмжээ гэж бий. Тэд биднийг доромжлох нь гарцаагүй. Мэдлэггүй, судалгаа тооцоогүй хөгийн юм яривал тэгж хандана шдээ.ккк
Манай буруу шүү. Хүүхдүүд маргалдахад өөрийн хүүхдээ буруутгадаг ард түмэн юмсан. Одоо ч үг гээхгүй хэрүүл маргаан хийх юм даа. Монгол буурь суурь байдаггүй.
доромжлуулж байхдаа таарсан төр ядарсан ард иргэддээ тун дээрэлхүү байгалийн баялагийг маань төрд гарсан хэдэн хулгайч дангаараа иддэг ийм төр бол гадний шившиг нямбаатар төрөөс зайл
төр нь халдашгүй дархан эрхтэй бурхан шиг шүтэгдэх ёстой соц үеийн үлгэрээ одоо ингэж ярихаа болимоор юмаа. Санаатайгаар хутгалдаж мутгалдсан гээд юун аймар үлгэр яриад байгаа юм бол. Мета нүүр ном олон асуудалтай ч яг энэ асуудал дээр юу болсоныг бүгд харсан шдээ. Тэгээд ч энэ синсац болохоор том асуудал биш. Улс орны аюулгүй байдалд нүүрсний асуудал илүү том аюул учруулж байгаа.
Гэхдээ Нямбаатарын бодлого зов байна. Харин хэт суржигнээд дэмий дээ. Доромжлуулж байхдаа таарсан тор засаг гэх нь бол утгагуйшдээ, ер нь.
Огцор
manai saidch gej said nertei gar zuvhun uursud ruugee chigelsen huuli sanaachlana bugdiihene hulgai soshialaar ilreed irheer basal neg yum zohioj baigaal retingee navs unaglaadaa ene butehguiee
Энэ асуудал энгийн хэрүүл шуугиан биш улс орны дотоод хэрэгт оролцох эрх байхгүй төрийг төлөөлсөн сайд хэлэх хуулийн дагуу арга хэмжээ авах нь зөв. Ямарч асуудал үүсэж болно.
Зөв
өдрийн сонин товч зэрэг мэдээллийн сайт угаасаа Амарбаясгалангийн сайтууд шдээ МАН нь өөрсдөө Тусгаар тогтнолын ордондоо Харах ажлуулж байгаа юм шиг Троллуудаа ажлуулдаг байж олон нийтийн тархиг МАН л угаадаг шдээ Заваан хараал идсэн амьтад
Udriin sonin, tovch mn 2 nyambaatriin mungunuus doloitsiimuu haashain. ymar aimar ih ush honzon be? Ugasa ter huuliig mongolchuud uursduu ch eserguutssen bizdee? Mongolchuudiig doromjilson gj bodohgui bna. Harin ene erguu uhaan muutai Nyambaatriig zuv shuumjilsen shuu. Eronhiilogchiin horigiig hurtel eserguutsne gj ireed ene ugaasaa ev eruul sav saruul uhaantai hun yav ch bish.
Нямбаатар МАН төрд гарч ирээд лтэрбум тэрбумаар төрөөс төрсөн тэрбумтан улс төрчид олширлоо энэ хүн наанаа Нямка шигээ шу драга ёс цаанаа хулгайч нартай хамсаатан ганцхан Цогтоо д л 100 саяыг өгсөн гэж үү Төрийн ОРДОНоор дүүрсэн хулгайч нараа зайлуул юун сошиал тай тэмцэх ард түмэн сошиалир харин хулгайг илчилж чиний 100 сая ч сошиалир илчлэгдсэн тӨрийн ордонг суллаж өг
Зөвчдээ,бүгдийг мэдэгчид,заримдаа амаа тат!
нам нь ийм юм бичээд тараа гэхээр нь тэгээд л бичээд л тараагаад л ха ха ха
ЧИ ТӨР ТӨЛӨӨЛӨХ ХҮН БИШ ХЭДЭН ЖИЛ УЛС ТӨРӨӨР ЯВЧИХААР ТӨР ТӨЛӨӨЛДӨГ БОЛЧИХДОГГҮЙ ЮМ. МЭДЛЭГТЭЙ СЭХЭЭТЭН ХҮМҮҮС ТӨРИЙГ ТӨЛӨӨЛЖ БОЛНО. ХАРИН МОНГОЛ АРДЫН НАМ ТЭР ЧИГЭЭРЭЭ ХУЛГАЙЧ АВИЛГАЛЧ МЭДЛЭГГҮЙ ХҮН СҮРЭГ ГЭДГЭЭ МЭДЭХ ҮҮ?