#ШУУД: “Хамтдаа ӨӨРЧИЛЬЕ” иргэддээ мэдээлэл өгөх аяны талаар УИХГ, ХҮН намын дарга Т.Доржханд мэдээлэл хийж байна.

Т.ДОРЖХАНД:

- Нэг жилийн өмнө талбай дээр "Өөрсдөө өөрчил, үгүй тар" гэдэг тайван жагсаал хийж байсан. Залуучуудаа сонсъё, ирээдүйдээ боломж олгоё гээд 100 гаруй мянган иргэний гарын үсэг цуглаад УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ шийдэж чадаагүй. Түүнээс хойш олон үйл явдал болж өнгөрлөө. Үүнээс харахад хамгийн том хулгай төрд байна. Төр гүн гацаанд орсон байна. Хэрвээ гацаагаа гаргахгүй бол хулгай, авлигаа дийлэхгүй юм байна. 

- Өнгөрч буй өвөл нүүрсний хулгай гарсан. Одоо койн, ирэх 7 хоногт Хөгжлийн банкны хулгайгаа ярих нь. Бид ер нь хулгай ярьсаар байгаад л амьдралаа дуусгах нь.  Тиймээс тогтолцооны асуудлаа шийдье гэхээр бүр шинэ Үндсэн хуультай болгоё гээд хэдэн өвөө нар гараад ирлээ. Бүр том тогтолцооны өөрчлөлт, дэглэмийг ярьж байгаа нь буруу. ХҮНамын зүгээс авлига, хулгай, Монголдоо амьдрах боломжийг олгож өгөөч гээд "Хамтдаа өөрчилье" гэдэг аяныг өрнүүлж байна. 

- Засгийн газар, УИХ болохгүй байна. Үе үеийн Ерөнхийлөгч нар хүртэл болохгүй байна. Өөрсдөдөө олгох замаар Үндсэн хуулийг өөрчлөхийг бид хүлээн зөвшөөрөхгүй. 

- 40 их наядын хулгай гарсан. Хөгжлийн банкны хулгай 2 их наяд. Цаашдаа олон зүйл гарч ирнэ. Гэвч бид эхнээсээ мартаж, шүүх хариуцлага хүлээлгэх ажлаа удаашруулж байна. Цогцоор нь шийдэж байж, хулгайгаа ялна. Бэлэг тараадаг, боов өгдөг 30 жилийн зовлон хэзээ ч арилахгүй нь. 

- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Харин шинэ Үндсэн хуулийг хийх хууль эрхзүйн орчин байхгүй. Манай улсад язгууртнуудын ашигладаг дээд, доод танхим байх шаардлагагүй. Тэдгээр танхимуудад Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс квотоор орж ирэхийг бүр ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин бидэнд эдийн засгийн зөв бодлого хэрэгтэй байна. 

- Койн яагаад асуудал үүсгээд байна вэ. Зарим хүмүүс мэдлэггүйгээс болж хохирчихлоо гэж байна. Койн гарч байхад ам.долларын ханш огцом унасан. Хадгаламжаа цуцлаад койн руу оруулсан. Үр дүнд нь иргэд хөрөнгөө алдсан. 

- 19 их наядын оффтек гэрээг дарга нар нууцалж байгаад л хийчихсэн.