Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Х.Булгантуяагийн хэлсэн үгийг товчоор хүргэж байна.
- - Өнгөрсөн 2 удаагийн УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй олонх болж, ихэнх аймаг, дүүрэг нийслэлд ялалт байгуулахад МАН-ын гишүүдийн дийлэнх олонхи болсон эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, хүчин чармайлт маш их байсан.
- - 2016, 2020 оны сонгуулиар байгуулагдсан парламентад 30 гаруй жилийн түүхэнд байгаагүйгээр олон эмэгтэйчүүд сонгогдон ажиллахын зэрэгцээ Засгийн газарт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, аймгийн засаг дарга, аймаг, дүүргийн ИТХ-ын даргаар олон эмэгтэйчүүд ажиллах болсон нь НАМЭХ-ны гишүүд, дэмжигчид, холбооны сонгуульт албан тушаалтан та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
- - Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. НАМЭХ бол холбооныхоо дунд шат, доод үеэсээ шинэ боловсон хүчнийг сэлгэн дэвшүүлдэг, дэмжин хөгжүүлдэг байгууллага юм.
- - Ялагдал гэдэг ямар гашуун хэцүү вэ гэдгийг би мэдэхийн дээдээр мэднэ. Ялалтадаа эрдэх, сандал суудалтайгаа зууралдах, иргэдийн дуу хоолойг сонсоогүй, мэдрээгүй, хурдан ажиллаж чадаагүй нь бидний уналт болсон.
- - НАМЭХ-ны ээлжит бус чуулган түүхэн хариуцлагатай цаг үед болж байна. МАН УИХ-ын ээлжит 2 сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж иргэдээс авсан итгэл ч их, тавж буй хүлээлт шаардлага ч өндөр байна. Түүнийг даган намын сонгуульт ажилтнууд, намын дэргэдэх байгууллагууд ч шаргуу ажиллах, мэдрэмжтэй ажиллах, эв нэгдэлтэй ажиллах хариуцлагатай цаг үед тулж ирээд байна.
- - Энэ удаагийн тэргүүн, удирдах зөвлөл, сонгуульт ажилтнууд ачааны хүндийг үүрэх, ард түмнээс шүүмжлэлийг сонсох, намын бодлогоороо нэгдэн зүтгэх баг байх ёстой.
- - Хувь хүний улс төр, жижиг тойргийн улс төр, хот хөдөөгийн улс төр, хуваагдлын улс төр гэж байх ёсгүй. Энэ удаагийн сонгуульд тооцоо судалгаатай, эв нэгдэлтэй, ажил хэрэгч байж л ялна.
- - Эрх баригч гэдгээр далайлгаж, албан тушаалаараа айлгаж, мөнгөөр илүүрхэж ялахгүй. Мянга мянган иргэдийн олон хоног үргэлжилсэн жагсаал цуглаан, Төрийн ордноо дайрч орохоо шахсан иргэдийн бухимдал одоо ч дуусаагүй байна.
- - Нийгэм эдийн засгийн хямралд хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн их өртдөг. Тиймээс ч МАН-ын эмэгтэйчүүд хаана байна, гарч ир жагс, дуугар хэмээн бидэн рүү бухимдлаа илэрхийлэх нь их. Нэг талдаа цар тахлын сөрөг нөлөөлөл, нөгөө талдаа дайны гүн хямралтай тэмцсээр бид сонгуульд орох төлөвтэй байна.
- - Дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр бол зөвхөн миний хүсэл эрмэлзлэл биш. Мянга мянган эмэгтэйчүүдийн хүсэл зорилгын илэрхийлэл юм.
- - УИХ-ын сонгуульд квоттой болох, орон нутагт квоттой болох гэж бид бусад намуудтайгаа нийлэн жагсахаас наагуурхан тэмцэж байсан үе саяхан. Энэ цаг үед эмэгтэйчүүдийн идэвх оролцоог дэмжих, аж байдлыг сайжруулахад МАН-ын удирдлагууд онцгойлон дэмжиж, бодлогынхоо цөмд байлгаж байгаа түүхэн таатай цаг мөч.
- - Эмэгтэйчүүд бид бодлогоосоо хазайж, хуваагдан талцах юм бол МАН, сонгуульт ажилтан эмэгтэйчүүд бидний шат шатны сонгуульд эмэгтэйчүүд, нийгмийн өмнө хүлээсэн олон ажил амлалт, хүсэл зорилго талаар болох эрсдэлтэй.
ЖИНКЭН ЧАМД БАЙДАГШТЭЭ ХОГИЙН ХУМСАА НУУСАН ШУЛМАСАА