Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар өнөөдөр /2023.02.09/ Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Тус хуралдаанаас АН-ын Үндэсний бодлогын хорооноос батламжилсан Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэн, баталжээ. 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд ээлжит бусаар хуралдаж, Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийг сонгосон юм. 

Ийнхүү Ардчилсан намын даргыг Улсын дээд шүүхээс албан ёсоор баталгаажуулснаар 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш маргаантай явж ирсэн удирдлагын асуудал ийнхүү шийдэгдэж, нэг талдаа гарах боломж бүрдэж байна.