“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллалаа.
Дорнод аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс нь өнгөрсөн оны 12 дугаар сард стандартад нийцсэн шинэ лабораторийн барилгаа ашиглалтад оруулсан байна. Монгол Улсын Шадар сайдын төсөвийн хөрөнгөөс 2.7 тэрбум төгрөг гаргуулж барьсан тус барилга нь зүүн 3 аймагтаа байхгүй томоохон лабораторийн барилга юм. Тус барилгад 11-12 ажилтан ажиллах хүчин чадалтай ч одоогоор 7 ажилтан ажиллаж байгаа аж.
Дорнод аймаг нь бусад аймгуудаас хүнсний үйлдвэржилт их байдагаас лабораторийн шинжилгээ хийх нөхцөл шаардлага илүү. Гэтэл лабораторийн мэргэшсэн ажилтан дутмаг, цалин бага байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг хэлтэсийн дарга Н.Энхболд хэллээ.

Лабораторийн ажилчид харьяалагдах салбар байдаггүй, орон нутгийн нэмэгдэл, 5 жилийн урамшуулал байхгүй. Тэр байтугай өдөржин хортой бодис дунд ажилладаг бж хор саармагжуулах бүтээгдэхүүн, хортой нөхцөлийн нэмэгдлийг нь ч хэл амгүй олгодоггүй.
Үнэн ш дээ 550 000 аар яаж лхбораторид залуучууд ажтллахав дээ
Лабораторийн ажилчдын цалин бага дэрээс нь нийгмийн асуудлууд нь орхигдсоор л байгаа
Лабораторийн ажилчид харьяалагдах салбар байдаггүй, орон нутгийн нэмэгдэл, 5 жилийн урамшуулал байхгүй. Тэр байтугай өдөржин хортой бодис дунд ажилладаг бж хор саармагжуулах бүтээгдэхүүн, хортой нөхцөлийн нэмэгдлийг нь ч хэл амгүй олгодоггүй.
үнэн шүү. лабораторийн ажилчдыг ТҮ гээр цалинжуулж байгаа нь маш доогуур цалин авахад хүргэдэг төдийгүй. хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг ч өгдөггүй .