Зөвлөлдөх санал асуулгын 2-р шат буюу зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Тус уулзалтад 21 аймаг, дүүргийн 800 хүн оролцож байгаагаас Улаанбаатар хотоос 374 хүн, орон нутгаас 426 хүн оролцож байна. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй байна.
Насны тархалтын хувьд дундаж нас 37 бол
- Хамгийн залуу оролцогч 20 настай бол
- Хамгийн ахмад оролцогч 89 настай байна. Хүйсээр авч үзвэл
- Хамгийн ахмад эрэгтэй оролцогч 83 настай бол
- Эмэгтэй оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцогчдын 12.5 хувийг бүрдүүлж байна.
Боловсролын түвшингээр авч үзвэл
- 25 хувь нь бакалаврын боловсролтой,
- 28 хувь нь бүрэнд дунд боловсролтой,
- 8 хувь нь бага болон боловсролгүй,
- 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой,
- 7 хувь нь магитср болон түүнээс дээш боловсролтой байна. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид байна.
Хөдөлмөр эрхэлдэг 523 хүн байгаагийн 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч байна.
Ха ха нам дагасан суганы үснүүд. МАН ч иймэрхүү жүжигийг өлхөөн хийнэ
Энэ ч олигтой юм болохгүй дагаа хэсгийн ахлагчаас нь асууж байгаад хэдэн хүн сонгодог аядсан байх тэгээд гар өргөөд мөнгө аваад дуусаа
Иргэдээ мэдлэг боловсролтой болгож байж шаардлагатай асуудлаар санал авахаас эрдэмтэн гь ч мэдэхгуй зуйлээр зевлелдеед, зайлуулаа!
хөөрхийдөө боловсрол муутай юмнууд юу мэдэж шийдвэр гаргах вэ дээ.Монголчууд инхэнх нь боловсролгүй болохоор л жагсаал цуглаанд тийм мэдлэггүй хүмүүс оролцоод үймүүлээд бгаа юм шүү дээ