Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Ийнхүү өнөөдөр /2023.02.15/ “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар Чуулгын байранд эхэлсэн бөгөөд 14 өмгөөлөгч хурал даргалагчаас татгалзсанаар хурлыг 13.30 цаг хүртэл хойшлуулаад буй.
Тэгвэл өнөөдрийн хуралд өөрийн биеэр очсон, яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Х.Ганхуяг цахим хуудаснаа дараах тайлбарыг оруулжээ. Тэрбээр "Хөгжлийн банктай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлэгт өөрийн биеэр очсон болов ч хурал явуулах дэг дээр маргаан үүсэж түр завсарлав. Надтай хүчээр холбож байгаа энэ асуудалд цэг тавихын тулд би өөрийн зүгээс тайлбар мэдээллийг цаг тухай бүрд нь өгч ирсэн, цаашид ч өгөх болно.
2019 оны зээлд 2020 онд гишүүн болсон хүнийг холбохдоо “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр цоллож байгаа. УИХ-ын гишүүн болоогүй, нөлөө бүхий өндөр албан тушаалтан байгаагүй. Бүр Канад улсад оюутан байсан хүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж татан оролцуулж байгаагаас л “улстөр” харагдаж байгаа юм. Шинэ залуу, боловсролтой гэсэн гишүүдээ энэ мэт харлуулж, намнаж ирсэн олон жишээ ч бий дээ.
Надтай холбож байгаа зээлийн тухайд экспортыг дэмжих Хөгжлийн банкны зорилтод нийцэж олгогдсон, гурав дахин өндөр барьцаа хөрөнгө байршуулсан, арилжааны банктай тэнцэх хэмжээний өндөр хүүтэйн дээр чанаргүй зээлийн ангилалд багтаагүй байсан. Мөн бүрэн төлөгдсөн зээл гэдгийг олон ч удаа хэлж баримтаар нотолж байгаа.
Энэ удаагийн шүүх хурал нээлттэй явж байгаа нь сайн хэрэг. Асуудал олон нийтэд ил тод яригдаж үнэн зөв нь удахгүй тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Улсын Их хулгөйч нар гэмгүй шүү 1 хүрз нүүрс ч хулгөйлаагүй гээд хуцаад бсан МӨНХБАТ АЮУР сайхөн Баттөмөр гм нар нэрээ цэвэроэнэ гээд бид нэр цэвэр гээд л гуаглаад бсан одоо
Зээл өгсөн Г.Амартүвшинтэй нэг сэжим байж дээ. Оюутанд тийм том зээл өгдөг сайхан санаатан байгаа болов уу. Но байна даа Нөгөө Дарханаас сонгогдсон нөхөр хамтдаа авсан зээл байх шүү. Хүчтэй байна аа.
Канадаасаа! Одоо ч дэлхийн хаанаас бол хаанаас ийм төрлийн хүмүүс хулгай луйвраа хийж болохоор болоо биз! Түмнийг тэнэг гэж бодож байна уу!!!!
За зайлаа нам дагаж хулгай луйвар хийж хөлжих гэсэн
Та оюутан байж яаж ийм хурдтай банкны эрх мэдэл бүхий албан тушаалд очсон, хэн хэн гэдэг хүнд давуу эрхээрээ зээл олгосон, нусан жур байж яаж өөрөөтөө тмйм их хэмжээний зээл авсан гээд л хулгайч нарын сүлжээний утас хөвөрөх юм биш үү???Харин мафийн сүлжээний утас хөвөрөх асуудал гарч ирэх нь байна шүү дээ
50 хүрч байж л залуу гэчихийн өөрийгөө