Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг өнгөрөгч оны эцэст баталсан. Нүүрсийг цахимаар арилжаалах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК, нүүрс борлуулах аж ахуйн нэгжүүд хамтран “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
"Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам" нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг мөрдөж эхлэх хүртэл биржийн арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.
Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:
- Нүүрсний биржийн арилжаа маань албан ёсоор эхэлж, амжилттай явж байгаа. Хүлээлтэд хүрсэн ажил болсон. Биржийн арилжаагаа улам төгөлдөржүүлснээр бид нүүрс тойрсон хулгай, авлига, хуйвалдааныг таслан зогсоож чадна гэсэн зорилготой ажиллаж байна. Энэ зорилгын эсрэг хэсэг бүлэг ажиллаж байгаа нь мэдрэгдэж байгаа. Тиймээс бид худалдан авагч нартаа ойлголтыг зөв өгч, хэн нэгэн #даргаас_хамааралтай_биш, ил тод нээлттэй биржийн арилжаанд итгэж оролцохыг уриална. Цаашид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиа хэргжүүлэх бэлтгэл хангаж хуулиа сурталчлах, одоогийн биржийн арижаагаа улам сайжруулахад өнөөдрийн арга хэмжээ чиглэж байна гэлээ.
Арга хэмжээнд БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компани ирж оролцож байна.


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!