Засгийн газар ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр ХНХ-ийн сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх, дараагийн сайд томилох эсэх талаар асуусан сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө. 

Д.АМАРБАЯСГАЛАН: 

- Нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан. Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүн болон Сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхэлнэ. Чуулган эхлэхээр хүсэлтийг танилцуулна. 2019 оны ҮХЭӨ-өөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөхдөө Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчид танилцуулах заалт шинээр орсон. Одоогоор танилцуулах бичиг очсон байгаа. Энэ үеэр дараагийн томилгооны асуудал яригдана гэлээ.