Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
С.БЯМБАЦОГТ:
- Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Үүнд агаарын тээврийн салбар чухал үүрэгтэй. Монгол Улсаас 2021 онд 30 гаруй улс руу нислэг үйлддэг байсан бол 2023 онд энэ тоог 50 гаруй болгож нэмэхээр агаарын тээврийн хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Монгол Улсаас хилийн чанадад 105 чиглэл рүү нисэх боломж бүрдэж байна.
- Өнгөрсөн онд иргэний агаарын тээврээр 500 мянган зорчигч тээвэрлэж байсан бол 2023 онд зорчигчийн тоог 1.5 саяд хүргэх зорилт тавьж байна. Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнд нислэгийг тоо, багтаамжийг нэмэгдүүлсэн. Долоо хоногт 44 нислэг үйлдэх боломжтой байсан бол одоо 80 болж өргөжсөн.
- Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Кувейт болон Катар Улсын Засгийн газартай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар шийдлээ. Өнгөрсөн нэгдүгээр сард бид АНУ-тай агаарын тээврийн хэлэлцээр байгуулахаар үзэглэсэн. Ирэх оны зургаадугаар сард хэлэлцээр албан ёсоор байгуулагдсанаар АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болно. Энэ онд Австрали, Грек, Унгар, Их Британи, Англи улстай агаарын тээврийн хэлэлцээр хийх бодлого барин ажиллаж байгаа.
- Агаарын навигацийн орлого ихээхэн хэмжээгээр буурсан. Тодруулбал 2019 онтой харьцуулахад 2022 онд орлого 5 дахин буурсан. Шалтгаан нь Монгол Улстай хамаарч байгаа зүйл биш. ОХУ-ын нутаг дэвсгэрт хамаарах агаарын орон зайд онгоц нисэхийг хориглосон. Монголоор дамжаад ОХУ-руу нисэх боломжгүйд хүрсэн тул Монголыг тойрч нисдэг болсон. Үүнээс болж орлого буурсан. Өөрөөр, Засгийн газрын бодлого болон олон улсын хоригт орсон зүйл бидэнд байхгүй.
85% нь тойрч байгаа.. 2019 оныхоос .. одоо орос хужаа этёри вэатнам л байна да
Жаль, что санкции, наложенные на Россию и полёты её авиации стратегическими партнёрами Монголии отразились на самой Монголии. Но мир такой: или за, или против.