Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар   “Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай, "Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай"  асуудлуудыг хэлэлцсэн. 

Уг асуудлуудын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтийн эзэмшлийн газар барилга байгууламжийн зөвшөөрөл олгосон албан хаагчдын жагсаалтыг гаргах үүргийг өгсөн байна. 

Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд нэрсийг дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ. Засгийн газрын авлигатай хийж буй тэмцэл газрын наймаа руу орж байгаа нь энэ аж.