Д.АМАРБАЯСГАЛАН: Миний бие Шүүр ажиллагаа, Шилжүүлэн авах ажиллагааг хариуцана

Админ
2023/03/15

Авлигын эсрэг 5 "Ш" ажиллагааны "Шүүр" ажиллагааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцан ажиллахаар боллоо. Төрийн албаны бүтцийг эргэн харж, шинэчлэл хийнэ.


Д.АМАРБАЯСГАЛАН:

- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, "5Ш" ажиллагааг хариуцах эздийг тодорхой төлөвлөгөө гарган, олон нийтэд танилцуулахыг үүрэг болголоо. Үүний хүрээнд "5Ш" ажиллагааг ЗГХЭГ-ын дарга миний бие Шүүр ажиллагаа, Шилжүүлэн авах ажиллагааг хариуцан ажиллана. Мөн Шилэн ажиллагааг Н.Учрал сайд, Шувуу ажиллагааг Х.Нямбаатар сайд, Шүгэл үлээх ажиллагааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго хариуцан ажиллаж байна. 

Иймд долоо хоног бүр үр дүнг нь танилцуулна. Миний тухайд төрийн албаны хүнд суртлыг арилгах, төрийн албанд томилогдсон ах, дүү, хамаатан садны хэлхээ холбоог олж тогтоох зэрэг ажлын хариуцна. Монгол Улсын төрийн албанд 300 орчим мянган төрийн албан хаагч байна. Энэ нь нийт ажиллах хүчний 18 хувийн төрийн албан хаагч эзэлж байна. Харин олон улсад нийт ажиллах хүчний 15 хувь нь төрийн албан хаагч байх нь оновчтой гэж үздэг. Тиймээс бид 3-4 хувийн хэтрэлтэй байгаа учир ирэх жилүүдэд Засгийн газар 15 хувьд барих чиглэлд анхаарч ажиллана. 

Засгийн газрын зардлыг 30 хувьд барьж байвал хэвийн гэж олон улсад үздэг. 40 хувиас хэтэрвэл хэт үрэлгэн зардал гэж үздэг байна. Харин Монгол Улсын төсвийн зардал 38 хувьтай байна. Тиймээс төрийн албаны орон тоог 30 хувьд нь хүргэхэд анхаарна. 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.63
    2023/03/17

    Namiinhaa gushuudiig bolon ooriigoo shuurdej chadskh bolob uu .Ooroosoo ekhlej shuurdeerei JDU chin shuu dee

    Хариулах
  • 183.177.100.4
    2023/03/17

    Амарбаясгалан зөв явж байна Нам нэж хуваагдаад дайралцах биш нам харгалзахгүй дотроосоо цэвэрлэе гэдэг санаа нь хамгийн зөв ингэж цэвэрлэхгүй л бол энэ улс төр чинь утгаа алдлаа

    Хариулах
  • 192.82.74.30
    2023/03/17

    МАНын генсек хүн ийм ажил хийж болхуу өс хонзон нөгөө намаа намнах гэх мэт ажил хийхнээ

    Хариулах
  • 192.82.75.100
    2023/03/16

    Ха ха МАН ын топууд нэр хүнд олох гэж ядаж байх шив. Хэн нь хэн бэ гэдгийг харин ч нэг мэдэх байх

    Хариулах
  • 139.5.216.238
    2023/03/15

    badamjunaigiin buyand garch irsen ene zaluu odoo tegeed junaig shuurdeed irhuu te?

    Хариулах
    • 183.177.100.4
      2023/03/17

      буруу зүйл хийсэн л бол шүүрдэх л хэрэгтэй танил тал 1 нам гэсэн бодолоор маш олон гэмт хэрэг авилга нуун дарагдаж байгаа шүү