#ШУУД: Хөгжлийн банкны сонсголтой холбогдуулан Б.Жаргалсайханы БНН-аас мэдээлэл хийж байна…

 БНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.ЗОРИГОО: 

- Нээлттэй сонсгол бол Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүдийн гоё харагдуулах, оноо нэмэх ажил биш. Тиймээс дээрх гишүүдийг худал мэдээлэл тараасандаа уучлалт гуйхыг шаардаж байна.

- УИХ-ын ээлжит сонгууль ойртож байгаа энэ цаг үед нэр бүхий улс төрчдийг харлуулах замаар сөрөг хүчнийг нэр хүндийг унагах, сонгогчдод нөлөөлөх увайгүй үйлдэлээ зогсоохыг хатуу шаардаж байна. 

- Тухайн өдөр Голомт банкны мэргэжилтэн тодорхой хэлсэн. Буян компани Хөгжлийн банкнаас бус Голомт банкнаас хүүгүй биш хүүтэй, 8 хувийн хүүтэй зээл авсан. Зээлээ төлөх тал дээр тодорхой шийдэлд хүрсэн гэж мэдэгдсэн. Гэтэл Ж.Сүхбаатар хулгайчаар нь дуудсан. Төрийн ордоноос гарч зайлахыг шаардсан. 

- МАН эрх мэдэлдээ хэтэрхий эрдэж байна. Саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн МАН-ын Удирдах зөвлөл энэ жил сонгуулийн тухай хуулийг өөрчилж, магадгүй энэ онд сонгууль зохион байгуулах ч үгүйсгэхгүй гэх мэдэгдэл хийсэн. Ирэх 10 дугаар сард сонгууль хийх тухай яриа ч гадуур тархсан байна. Энэ сонгууль холимог системээр явагдана. Ингэснээр БНН-аас буюу сөрөг хүчнээс хүмүүс гарч ирнэ гэдэг айдастай байгаа нь саяны сонсголын үеэр харагдлаа. 

- БНН үе үеийн сонгуульд 8-12 хувийн саналыг байнга авч ирсэн. Өөрөөр хэлбэл одоогийн 76 гишүүнээр тооцвол манай намаас 4-7 гишүүн гарах өндөр магадлалтай. Үргэлжүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд БНН болон бусад намаас нэр дэвшигч нар гарч өрсөлдөнө гэж айж байна.